НИЙГЭМ

Халдвар илэрсэн ШЕЗ-ийн байранд ариутгал хийжээ

Өчигдөр ШЕЗ-ийн ажилтнаас шинэ коронавирусийн халдвар илэрсэн талаар бид мэдээлсэн. Ажилчдын олонх нь гэрээсээ бус, албан газартаа ажиллаж байсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр хөвөрсөн юм.

Тэгвэл өчигдөр орой ШЕЗ-ийн байранд ариутгал, халдваргүйжүүлэлт хийгджээ. Мөн дотоодын эх сурвалжаас мэдээлэл тодруулахад "Уг нь ихэнх ажилчид гэрээсээ ажиллаж, халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж байсан” гэж хариулсныг хэвлэлд мэдээлжээ.

Энэ тухай өнөөдрийн ЭМЯ-ны хурлаар ярих төлөвтэй байна. Бид мэдээллийг үргэлжлүүлэн хүргэнэ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button