ДЭЛХИЙ

В.Путин: Зоригтой эхэлье, дараа долоо хоногоос иргэдээ вакцинжуулна

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин иргэдээ нэгдсэн журмаар вакцинжуулж эхлэхээ өчигдөр мэдэгдсэн байна. Албаныханд энэ ажлыг даруй эрчимжүүлэхийг даалгаад тэрбээр “Иргэдийн болгоомжилж буйг ойлгож байна. Гэхдээ манай эрүүл мэндийн салбар үүнд бэлэн болсныг мэднэ. Эхнйи алхмаа зоригтой эхлүүлье” гэжээ.

Эхний ээлжинд эмч, багш нарыг вакцинд хамруулах аж. Харин үйлдвэрээс 2 сая тун вакцин эхний байдлаар бэлэн болох төлөвтэй байгаа юм байна.

Онцлоход, тэд гаднын улсаас бус өөрсдийн орондоо үйлдвэрлэх гурван ч төрлийн вакцинаар иргэдээ дархлаажуулах юм. Спутник V гэхэд 92 хувийн дархлаа тогтоож буйг тэд дэлхий нийтэд зарласан.

Одоогоор гурван вакцины хоёр нь сүүлчийн туршилтын шатандаа яваа бөгөөд үлдсэн нэг нь төслийн үедээ хэлэлцэгдэж байгаа аж.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button