НИЙГЭМ

“Улаанбаатарт гурав дахь давтан шинжилгээгээр нэг, Сэлэнгэд зургаан халдвар илэрлээ”

ЭМЯ-наас 11.00 цагийн ээлжит мэдээллээ өгч байна.

Үүгээр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр нийт 16599 хүнд шинжилгээ хийсэн. Эдгээрийн 500 гаруй нь хавьтлын шинжилгээ. 16 мянга гаруй нь орон нутаг руу буцах иргэдийн шинжилгээ. Энд коронавирус илрээгүй.

Харин хавьтлын шинжилгээнээс долоон хүнд халдвар илэрсэн. Улаанбаатар хотод нэг хүн бүртгэгдсэн. Энэ бол ойрын хавьтал гэж тусгаарлагдсан хүний гурав дахь давтан шинжилгээ байлаа. Үүгээр Улаанбаатар хотод нийт 91 халдвар бүртгэгдлээ.

Мөн Сэлэнгэ аймагт зургаан тохиолдол илэрсэн. Энэ бол нэг гэр бүлийн таван хүн. Мөн ажиглах байранд байсан. Нийт тус аймагт 189 тохиолдол нэмэгдлээ.

Үүгээр,

  • Орхон аймагт 24
  • Говьсүмбэр аймагт дөрөв
  • Архангай аймагт гурав
  • Дархан-Уул аймагт 44
  • Дорноговь аймагт 21 тохиолдол бүртгэгдээд байна.

Харин улсын хэмжээнд 376 кластер халдвар бүртгэгдсэн” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button