БОЛОВСРОЛНИЙГЭМУРЛАГшуурхай мэдээ

Төрийн шагналт зохиолч Далхаагийн Норов бурхан болжээ

Төрийн шагналт зохиолч Далхаагийн Норов бурхан болж, Монголын утга зохиолын ертөнцөд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Тэрбээр 1951 онд Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн юм. Улмаар 1961 онд бага сургууль төгсөөд хоньчин, уурын зуухны галч зэрэг ажил хийж байгаад 1967 оноос АУДуС-д суралцаж төгссөн. 1983 онд МУИС-ийг төгсөж, зургаан жил тус сургуулийн уран зохиолын тэнхимд багшилжээ. Зохиолч Д.Норов 1990 оноос МЗЭ-д ажиллаж байгаад 1995 оноос хойш МYОНТВ-д редактороор ажиллаж байсан юм.

Д.Норов уран бvтээлээ 1975 оноос эхэлж анхны өгүүллэгүүдээ хэвлүүлснээс хойш “Өнийн цэнхэр уулс” (1980), “Уулынханы тууж” (1983), “Цэцгийн гурван сар” (1987), “Алтан богдын шил” роман, I дэвтэр (1990), “Уулын хөх сүүдэр” роман (1990), ‘Yхлийн тухай өгүүллэгүүд” (1996), “Хөх туужис” (2001), “Хөх тавилан тэргүүт туужис” (2003) “Хөхөөрөө хатсан өвс” (2007) бүтээлүүд хэвлүүлсэн. Мөн “Үхэл хүлээх газар” өгүүллэгээр, “Мөнхийн дуудлага” туужаар, “Паанаг” өгүүллэгээр, “Хүйтэн цуст” туужаар, “Уулын хөх сүүдэр” романаар кинонууд хийсэн байдаг.

Мөн тэрбээр “Уулын төмөр”, “Нар сарны зааг” зэрэг уран сайхны кинонууд, “Босго Тотго” олон ангит киноны зохиолыг бичжээ.

Талийгаачийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

  1. Дөнгөж 69тэй байжээ. Зохиолчийн хувьд жинхэнэ эр бяр жагссан нас шүү дээ. Хичнээн их ухаар####, эрэгцүүлэл бидэнд хүрч ирэлгүй тасран үлдэв. Монголчуудад оюуны их том гарз учирлаа. Хайран хайран. Монголдоо эргэж төрөөрэй. Ум мани бадми хум

  2. Монголын сайхан орондоо, бүр Говь-Алтай аймгийн Бугат сумынхаа нутагт эргэн төрөх болтугай.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button