УЛС ТӨР

УИХ: Японоос 233 сая ам.долларын зээл авах хэлэлцээрийг баталлаа

УИХ-ын чуулган хуралдаж байна.

Үүгээр Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.

Гишүүд асуулт асууж дууссаны дараа санал хураалт явуулж, 63.8 хувийн саналаар уг хуулийн төслийг баталлаа. Мэдээлэл өгөхөд, уг зээлийн хүрээнд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас нийт 25 тэрбум иень буюу ойролцоогоор 233 сая ам.долларын яаралтай тусламжийн санхүүжилт олгоно. Эргэн төлөх хугацаа 15 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа дөрвөн жил, зээлийн хүү жилийн 0.01 хувь, санхүүжилтийн ашиглах хугацаа нэг жил байх юм.

Тус зээлийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Энэ зээлийг зөвхөн коронавирустэй холбоотой асуудалд зарцуулна. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн ААН-үүдийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, 1.5 тэрбум төгрөг хүртлэх борлуулалтын орлоготой ААН-үүдийг орлогын албан татвараас чөлөөлөх, хувийн хэвшилд ажиллаж буй иргэдээс хувь хүний орлогын албан татварыг авахгүй чөлөөлөх, хүүхдийн мөнгө олгох зэрэгтэй холбоотой арга хэмжээнүүдийг санхүүжүүлэхэд хэрэглэнэ” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зээлийн мэргэжилтэн
зээлийн мэргэжилтэн
2020-12-03 14:06

Зээлийг зээлээр дарлаа гэнэ. БАГА хүүтэй зээл авлаа гэнэ. ЗЭЭЛ бол зээл гэдгийг мэддэг жинхэнэ санхүүч хүнийгсангийн сайдаар тавиач. БИД х�##�амжгүйгээр болно. ТА нар бүү зээл аваач. АРАЙ дэндлээ.

Зочин
Зочин
2020-12-03 14:33

iim baga huutei zeel oldohgui shuu. tumur zam ashiglaltand orchihvol amarhan haana

зочин
зочин
2020-12-03 14:41

Мангарууд Монгодыг өрөнд оруулаад өөрсдөө цус�##�ж байх шив

Зочин
Зочин
2020-12-03 17:40

Зээлээс өөр юм мэддэггүй "заяа нь харласан" амьтан юмаа. Төсвийн тодотгол Шаардлагатай үед нь хийхгүй тас зөрнө, баахан "найраагаа" хийж буусаад Тодогоно гэнэ. Улс оронд ДОТООД нөөц бололцоо руугаа өнгийвөл их л мөнгө босч ирэхээр байгаа юм. Энд тэндхийн тусламж, дэмжлэг, зээлийн ЗАРЦУУЛАЛТЫГ хэзээ ч ил тод ТАЙЛАГНАХГҮЙ юм. Арай дээр эдийн засагчаар АЖ АХУЙГАА "засуулаач" дээ Хүрэлсүх ээ!!! Танай нам хэд дэх удаагаа "ядуурлаас гаргах" гэж Сонгууль луйвардаж байгаа билээ??? Хүрэлбаатар Сангийн САйдын хувьд Монголын тэрбумтангууд, тэргүүн баячууд, нөгөө 30 гэр бүл гэх мэт хүмүүсийг Эх орон, ард түмнээ Цар тахлаас аврахыг төлөө Хандив тусламж өгөхийг ЯАГААД УРИАЛЖ БОЛОХГҮЙ гэж??? Энд маш их мөнгө цугларна. СЭТГЭЭЧ ЭЭ !!!

Зочин
Зочин
2020-12-03 19:02

ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖИЛ НЬ ӨНДӨР ҮР ӨГӨӨЖТЭЙ МОНГОЛЫН ЯЗГУУР ЭРХ АШИГТ ОНЦ САЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛСЭН ТИЙМ ХҮН ЯАГААД ГАРЖ ИРЭХГҮЙ БНАА ҮНЭХЭЭР ЦУС НЬ ОЙРТООД ДИБИЛЛ ЮМНУУДААР ДҮҮРСЭН ЮМ БАЙХДАА ЭНЭ МОНГОЛД

АН-Н гишүүн,
АН-Н гишүүн,
2020-12-04 14:04

ЭНЭ ЗЭЭЛ АРД ИРГЭДЭД ТҮЙ Ч НЭМЭРГҮЙ ЮУ Ч НААЛДАХГҮЙ ,ТӨРД ГАРСАН ,ДЭЭРЭМЧДИЙН БҮЛГИЙН БЯЛУУ,МОНГОЛД ХУВЬСГАЛ ХИЙХГҮЙГЭЭР ЯМАР ЗЭЭЛ ТУСЛАМЖ ,АВААД ХЭРЭГГҮЙ,ЭНЭ ГҮЛЦЭНГҮЙ ИРГЭДТЭЙ ОРОН ӨДРӨӨС ӨДӨРТ СӨНӨЖ, МӨХӨЖ БНА ,КОРОНО ГЭЭД БӨӨН МӨНГӨ УГААЛТ ,АЙЖ ИЧИХ ЮМ ЮУ Ч АЛГА ,ТӨР БУЛААСАН ДЭЭРЭМЧИД , НАЙРЛАЖ ,АРХИДАЖ ААРХАЖ ,АЙЛГАЖ ДАРАМТАЛЖ ,ӨЛСГӨЖ ХОРИЖ ,ТАМЛАЖ ҮГҮЙРҮҮЛЖ,АРД ИРГЭДИЙН ЗОВЛОНГООР ,НАЙР НААДАМ ЦЭНГҮҮН ХИЙЖ ,ЛУЙВАРЧДЫН ААВ ЭЭЖ ЯНАГ АМРАГ,ҮР ХҮҮХДҮҮД АЧ ЗЭ НАР НЬ МӨНГИЙГ ТООЛООД ЗАВГҮЙ ,ЦЭНГЭН ЖАРГАЖ БНА АА ,ХҮЛЦЭНГҮЙ ИРГЭД ,ПОСТУУД ДЭЭР ХӨЛДӨЖ ,ӨРӨӨ НЭХҮҮЛЭЭД, ӨЛӨН ЗЭЛМЭН ,ТАРЧЛАН СӨНӨЖ БНА АА,МОНГОЛ ЦУС МОНГОЛ ЭРЧҮҮД АРХИНД ЖИВЭЭД ХУЛГАЙ Ч ЛУЙВАРЧИДАД ПЯЛДАГДААД ,АРЧААГҮЙ АМЬТАН БОЛООД ЗАВГҮЙ,ХӨХ МОНГОЛЧУУДЫН ТАРХИ ТАГ ХӨЛДҮҮ ХӨХ ТЭНГЭР НЬ НҮҮР БУРУУЛЖЭЭ ХӨӨРХИЙ

Холбоотой мэдээ

Back to top button