НИЙГЭМ
УОК: ААН-үүд өөрсдийн QR кодыг үүдэндээ наана, иргэд үйлчлүүлэхдээ уншуулна

УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Үүгээр шинэ коронавируст халдварын голомтыг цомхотгох, халдвар авсан иргэдийн ойрын хавьтлуудыг тодорхойлохын тулд шинээр аппликейшн ажиллуулж эхэлж буй талаар ярилаа.
Тухайлбал, хөл хорионы өдрүүдэд үйл ажиллагаа явуулах эрхтэй 18 чиг үүргийн ААН-үүд www.qr.119.mn сайтаар орж, өөрсдийн гэсэн QR кодоо авах аж. Аваад албан байгууллагын үүдэндээ наана. Харин тухайн байгууллагаар үйлчлүүлж буй иргэд И-Баримтын аппикейшнээр тус QR кодыг уншуулах ёстой юм байна.
Ингэснээр иргэд хэзээ, ямар байгууллагаар үйлчлүүлсэн нь цахимаар бүртгэгдэж явах аж. Тухайн байгууллагаар халдвар тээгчийн ойрын хавьтал үйлчлүүлсэн тохиолдолд QR код уншуулсан даруйд мэдээлэл ирэх юм байна.
Г.САНСАРМАА