Нийгмийн

Үүргээ гүйцэтгэж байсан замын цагдааг мөргөж гэмтээжээ

Энэ сарын 2-нд Чингэлтэй дүүрэг, “Хүчит шонхор зах” ын зүүн урд уулзварт зохицуулагч хийж байсан алба хаагчийг автомашинаараа мөргөсөн хэрэг гарчээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн харьяалалтай 28 настай эрэгтэй Э нь "Toyota Aqua” маркийн автомашиныг жолоодож яваад Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн хэлтэст зохицуулагчаар томилогдон үүрэг гүйцэтгэж байсан 29 настай Г-г мөргөж гэмтээсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр алба хаагчийн биеийн байдал хэвийн, өдгөө эмнэлэгт эмчлүүлж буй аж. Дээрх хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button