Орос юүтүбер жирэмсэн найз охиноо тагтан дээр нүцгэн гаргаснаас осгож үхжээ

30 настай Станислав Решетников гэх нэртэй Орос юүтүбер лайв бичлэг хийж байх зуур түүнд 1000 ам.доллар нэгэн хүн өгч найз охиноо тамлах хүсэлт явуулжээ. Тэгтэл тэр уг хүсэлтийг биелүүлж өвлийн хүйтэнд 28 настай жирэмсэн найз охиноо дотуур хувцастай нь тагтан дээр гаргаж тамласан байна.
Найз охиныхоо биеийг тагтнаас оруулж ирээд Станислав “Валя чи амьд уу? Миний бүжинхэн минь чи яагаа вэ. Валя,Валя, хараал ид гэж чи үхчихсэн юм шиг харагдаж байна. Бүжинхэн минь алив л дээ надтай ярь л даа, миний санаа зовж эхэлж байна шүү, түүний зүрхний цохилт мэдрэгдэхгүй байна” гээд үзэгчиддээ хандан “Залуусаа, цохилт алга, нүүр нь хувхай цайчихаж. Бас амьсгалахгүй байна” гэж хэлсэн байна.
Түргэн тусламж ирэхэд лайв бичлэг үргэлжилсээр л байсан бөгөөд Станислав “Валя сэр л дээ,би чамд хайртай сэрээч дээ” гэж хэлсээр л байв. Түүний найз охиныг түргэнийхэн нас барсан гэж зарлах үед ч бичлэг үргэлжлсээр байжээ.
Өмнөх лайв бичлэг дээрээ найз охин руугаа тэр шүршдэг чинжүү цацжээ. Станислав лайв бичлэгүүд дээрээ найз охиндоо харгис ханддаг байсан хэмээн нас барсан Валентинагийн найз хэлсэн байна.
Задлангийн шинжилгээгээр Валентинагийн биеийн дулаан буурснаас болж нас барсан гэж тогтоогдвол Станислав хоёр жил хүртэл шоронд сууна.
Эх сурвалж: The Sun
Б. БУЯНДОРЖ
Yum 2jil be?
20 bailgui esvel tsaaz bh.chi bid 2 l buruu unzhivuu yaav.
oros xuuli 2jil bish baixaa
Лайв хийгээд бдаг Ажилгүйчүүд Сургамжболждээ
2 жил ч суухгүй байхаа, тэгж бүлтрээд яахав, Оросын хууль чанга. 15 жилтэй л байгаа
Цааз бхо Ийм хүмүүсээс болж гэмгүй хүн үрэгдэх ч гэж Солиотнууд Гайхшруулж ханд####т авахын тулд хэтрүүлэх юм Тоглоом тоотой нь дээр