НИЙГЭМХУУЛЬ

“Босоо хөх монгол”-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ

“Эвийн хүч эх нутгийн төлөө” НҮТББ, “Босоо хөх монгол” НҮТББ-ын нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газар болон тус газрын Кадастрын хэлтэст тус тус холбогдох хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарлаа.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны аравдугаар сарын 27-ны өдрийн захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гуравдагч этгээд болох “Бадрах энержи” ХХК болон “Кожеговь” ХХК нарын жилийн эцсийн орлого, зарлагын гүйлгээний тайланд аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулах, “Бадрах энержи” ХХК-ийн газрын гүн рүү хүхрийн хүчил шахаж буй үйл ажиллагааг зогсоолгох тухай хүсэлтүүдийг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдаан хойшлуулах тухай” 8194 дүгээр захирамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргасны дагуу хянан хэлэлцэв.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай” 8194 дугаар захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button