Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын томилгоонд Г.Занданшатар ялах уу, Д.Амарбаясгалан дийлэх үү

Татвар төлөгчдийн мөнгөнөөс гадна телевиз үздэг айл өрх бүрээс тогтмол хураамж авах байдлаар санхүүждэг МҮОНРТ-ийнхэн сүүлийн хэдэн сарын турш дотоод хэрүүлээ олон нийт рүү “хүчээр” цацаж буй. Ерөнхий захирлаар ажиллаж байсан Л.Нинжжамц дуулиантайгаар ажлаа өгч, сонгон шалгаруулалт зарлагдсанаар 17 эрхэм түүний албан тушаалд өрсөлдөх хүсэлтээ өгсөн. 

“Г.ЗАНДАНШАТАРЫН С.БАЯРМӨНХ”

Тэдний сонгон шалгаруулалтыг “Хуучин Үндэсний зөвлөлийн баг хийнэ. Шинэ нь хийх ёстой” гэсэн маргаан, лобби улстөрийн хүрээнд хүчтэй өрнөх болов. Гол ньюанс нь,  хуучин Үндэсний зөвлөлийн баг Ерөнхий захирлыг томилбол УИХ-ын дарга Г.Занданшатарын нөлөөгөөр “Сэрүүлэг” сонины үүсгэн байгуулагч С.Баярмөнх эл суудалд тухлах магадлалтай. Тэрбээр спикерийн сайн найз, нэг нутаг, эдүгээ түүний зөвлөх хийж буй нэгэн юм. 

Үүнийг МҮОНРТ-ийн ажилчид эсэргүүцэж, “Л.Нинжжамцын баг дахин ажиллах боломж бүрдэнэ” гэж буй. Хөшигний ард яригдаж буйгаар, УИХ-ын дарга Г.Занданшатар хуучин Үндэсний зөвлөлийг хайрцаглах замаар С.Баярмөнхийн томилгоог хийхээр улайрч буй гэх. Эл эрхэм өргөн нэвтрүүлгийн хуулиар дамжуулан, арилжааны теливизүүдэд нөлөөгөө тогтоож амжсан. Үргэлжлүүлэн үе үеийн спикерт байсан давуу талаа ашиглан, МҮОНРТ-ийг “атгах”-аар хорхойсох нь ч аргагүй юм. 

Спикер АН-ын гишүүд хүртэл цохиж явдаг хуучин Үндэсний зөвлөлийн гишүүдийг МАН хайрцаглах боломжгүй байдлыг ашиглахаар тооцож, оноос өмнө уг бүтцийг хуралдуулахаар шахжээ. Ингэж чадвал УИХ дахь нөлөөгөө ашиглаж, С.Баярмөнхийг томилох боломж бүрдэнэ гэж харсан логик уншигдаж буй.

“Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН Б.АМАРБАЯР”

Харин нөгөө талд МАН-ын генсек Д.Амарбаясгалан зөвлөх асан Б.Амарбаяраа зүтгүүлж буй. Б.Амарбаяр эдүгээ “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын даргаар ажилладаг. Б.Сарангэрэл сайдын сэтгүүлзүйд сургасан амбицлаг залуусын нэгээр нэрлэгддэг. Үндэсний зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн Ерөнхий захирлыг сонгохоор бол Б.Амарбаяр улстөрийн дэмжлэг  сайн авах боломжтой. 

Учир нь, МАН-ынхан “С.Баярмөнх, Д.Ганболд тэргүүтэй хууччуулыг нам хэдий болтол дэмжих юм, тэдэнд өргүй” гэх агуулга ярих болсон. МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн хувьд Засгийн газар, УИХ-д харьцангуй сайн нөлөөлөлтэй.Нөгөө талаар Үндэсний зөвлөлийн шинэ гишүүдийг тэр намын нэрээр хайрцаглах боломжтой. Бас нэг давуу тал нь, МҮОНРТ-ийн ажилчдын бүрэлдэхүүн Б.Амарбаярыг Л.Нинжжамцын баг биш гэдгийг нь мэдэх тул хүчтэй эсэргүүцэл үүсгэхгүй. 

Б.Амарбаярын хувьд “Эрдэнэс Тавантолгой”-н захирал Б.Ганхуягтай холбогдох муу нэр хөшигний ард яригддаг ч эрх биш тэр залуу хүн. Төдийлөн ажил хэрэгч биш, улстөрчдөд тал засч явдаг, сониноор дамжиж хөлжсөн түүхтэй С.Баярмөнхөөс тэр илүү ажил хэрэгч, зүтгэлтэй байх тал ч бий. Мэдээж эдгээр эрхмүүд өндөг шиг өөгүй ангилалд багтахгүй нь ч тодорхой юм.

ЯАГААД ЗӨВХӨН С.БАЯРМӨНХ, Б.АМАРБАЯР ГЭЖ

Б.Амарбаяр, С.Баярмөнх нараас гадна Ерөнхий захиралд өрсөлдөх 15 нэр дэвшигч бий. Яагаад эл хоёр эрхмийг л онцолж үзээд байгаа вэ гэвэл, эрх барьж буй нам МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг томилж ирсэн жишгээс энэ удаа хэлбийх ямар ч боломжгүй учраас тэр. Мэдээж нэр дэвшигч бүрт тодорхой улстөрийн дэмжлэг бий. Тухайлахад, Б.Сарангэрэл сайд ТВ5-ын угшилтай Э.Дагиймаа нарыг, Д.Тогтохсүрэн нар А.Бүрэнбаатарыг, Үндэсний зөвлөл дэх Б.Ганболд нарын төлөөллүүд Ж.Мөнхбатын заавраар Г.Гэрэлийг дэмжих зэргээр лобби хийнэ. 

Гэвч С.Баярмөнх, Б.Амарбаяр нарыг зүтгүүлэгчид хамгийн өндөр нөлөөлөлтэй нь юм.  Гол нь, байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу шинэ Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн он гарсны дараа томилгоог явуулах уу. Өнөөдөр зарлагдсанчлан хуучин Үндэсний зөвлөлийнхөн ширэн нүүрлэж, 17 нэр дэвшигчтэйгээ ярилцлага хийсэн дүр үзүүлж байгаад, С.Баярмөнхийг томилох уу гэдэг л байна. 

ЭРХ АШИГ ХАЙГЧДААР ДҮҮРСЭН МҮОНРТ: Дотооддоо бөөн маргаан үүсгэж, ялзарсан бугшсан нэгнээ хөөж, шударга үнэний төлөө тэмцээд байгаа гэх МҮОНРТ-ийнхний бужигнааныг туйлаас зөвтгөж харах боломж асар бага. Хөөгдөж байгаа нь ч, тэмцэж буй хэсэг нь эрх ашгаар л дуугарч байгаа гэж хардах бүрэн үндэслэлтэй. Цөөн бүтэцтэй хувийн арилжааны телевизүүд медиа салбарт дүүлж байхад МҮОНРТ-ийнхэн дээр дооргүй бүр нэг “нахаал” зангаа дийлэхээ байж, өөр зуураа хэмлэлдэж суугаа нь өнөөдрийн эмгэнэл юм. 

Нэгнийхээ өмнөөс  турхирах, хэдэн уран бүтээлчдээрээ дуу хоолой хийж тэмцэлдэж ирсэн нь тэдний шинэ үзэгдэл ч биш билээ. Басхүү Ерөнхий захирлыг нь соличихоор сэвхийтэл хурдан босоод ирчихгүй. Төрөөс хэдэн тэрбумаар нь санхүүжилт авч, төсөв батлах үеэр гишүүдийн өрөөнөөс салддаггүй элдэвтэй хүүхнүүдтэй эл байгууллага үнэндээ жижигхэн бүтэцтэй хувийн компаниас дор санхүүгийн чадамжгүй болсон. Ийм байхад Үндэсний зөвлөл, Ерөнхий захирлын суудалд улайрагчид асар олон байгаа нь эрхгүй анхаарал татна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-12-18 09:03

наха�##� газар болсон гэж яг үнэнийг бичжээ. Баянхонгорынхон дандаа л томилгоо руу дайрах юм. Тэр з�##�уу нь бараг дээр юм биш үү

Зочин
Зочин
2020-12-18 11:51

Үндэсний тв нар үзкүнээ

зочин
зочин
2020-12-18 13:15

Амарбаярыг дэмжиж байна

zochin
zochin
2020-12-18 13:18

oorsdoo songoj boldoggui uym uu,dotroosoo

Хотын. Иргэн
Хотын. Иргэн
2020-12-18 14:44

Үндэсний ТВ хэн ч олон толгойтой бие биенээ матаад сууж байдаг хэцүү хүмүүс ямар ч үр ашиггүй олон суваг олон дарга үлбэгэр сулбагар нэвтрүүлэг . Бас Улаанбаатар телевиз бн ..Б�##�хжавынхаа хэдэн дуу хуураас хэтрэхгүй . Хотын иргэдийн сайн муу болж байгаа болохгүй байгаа юм энэ тв гарч байх ёстой Дүүрэг болгонд нэг сурв�##�жлагч ажиллах ёстой .

Зочин
Зочин
2020-12-18 21:20

Т.Бат-Оргил дээр дээ, наад 2 чинь цүнх баригч нар байсан, чад�##� мэдлэгээрээ гарч ирээгүйштээ.

Зочин
Зочин
2020-12-19 09:53

Ажилаа л сайжруулах гэж байгаа бол Дагиймаа л дээр дээ. Арын ха�##�гаар нэг завхуул тавиул тавих гэж байгаа бол бусдыг нь тавьдаг юм байгаа биз

Зочин
Зочин
2020-12-20 00:11

Mash sain bichij. Hewlel medeelliin salbariin gol objectiin udirdlaga hen ni hen beg chimhjee

Холбоотой мэдээ

Back to top button