Нийгмийн

А.Гантулга: Согтууруулах ундааг хорих нь бизнес эрхлэгчдийн орлогыг бууруулж байна

Жижиг, дунд бизнес эрхлэгч, худалдаа эрхлэгчдийн төлөөллийг нэгтгэсэн “Тогтвортой ирээдүйн хөгжил” ТББ-аас хотын дарга Д.Сумъяабазарыг архи, согтууруулах ундааг хориглосон захирамжаа цуцлахыг шаардлаа. Улмаар 2500 орчим худалдаа эрхлэгчдийн гарын үсэг бүхий шаардлагаа хүргүүлсэн юм.

“Тогтвортой ирээдүйн хөгжил” ТББ-ын тэргүүн А.Гантулга хэлэхдээ “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл бүхий газруудаар 18 хувиас дээш агууламжтай согтууруулах ундааг худалдаалахыг хориглосон. Үүнээс үүдэж хууль бус далд бизнес цэцэглэх нөхцөл бүрдлээ. Гар дээрээс стандарт шаардлага хангахгүй согтууруулах ундаа зарах зөрчил гарч байна. Энэ нь иргэдийн эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулж байна.

Архи согтууруулах ундаа бол шийдвэр нь жижиг дунд бизнес эрхлэгчдийн орлогын дийлэнхийг бүрдүүлдэг. Тиймээс энэ худалдааг хязгаарласнаар орлогыг  бууруулж, түрээсийн төлбөр, ажилчдын цалингаа тавьж чадахгүй байх нөхцөл байдалд хүргэж, хэдэн мянган ажилчдын ажлын байрыг эрсдэлд оруулах нөхцөл үүсээд байна.

Тиймээс гаргасан шийдвэрээ эргэн харж, аюулгүй согтууруулах ундааны бүтээгдэхүүнээр хангах нөхцлийг нээж, жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааны доголдол, эрсдлийг багасгаж, согтууруулах ундаа худалдах нөхцөл боломжоор хангаж өгөхийг хүсч байна.

Архи, согтууруулах ундааг хорьсноор нийгэмд сөрөг зүйлс их гарч байна. Ганц нэг архи олж авах гэж илүү мөнгөөр худалдаж аваад шүүхээс 30 хоног баривчлагдах шийтгэл авна гэж юу гэсэн үг вэ. Тэр хүн бас л амьдрах гээд явж байгаа шүү дээ” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-12-25 16:27

Битгий тэнэгт м�##�аа. Пиво,виног ч хорих хэрэгтэй.

Бид нар
Бид нар
2020-12-25 16:52

Архи пиво зарахгүй байхад хохироод байх юм ер �##�га даа

АРХИ
АРХИ
2020-12-25 17:09

СОЛИОР

Zochin
Zochin
2020-12-25 19:23

Z##l muu hugshin ats min. Arhi amidraliin daisan olon ger bvliigzovooj baigaa l###riin s#aa ats zunug min

Зочин
Зочин
2020-12-26 01:35

Зайлаа м�##�аа

Зочин
Зочин
2020-12-26 08:03

Хүнийг архинд донтуулж хорлон байж орлого олох нэг л эрүүл бишээ.

Холбоотой мэдээ

Back to top button