Нийгмийн

УОК: Архангай, Говьсүмбэр, Орхон аймгууд эрүүл бүс болсон

Шадар сайд Я.Содбаатар УОК-оос гарсан шийдвэрийг танилцуулж байна. Тэрбээр өнөөдөр Улсын онцгой комиссын цахим хэлбэрээр хуралдаж,

  • Аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгах
  • Хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийг дуустал түр зогсоох
  • Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хамгаалах хувцас, бараа материалыг хилээр нэвтрүүлэхийг тухай бүр нь шийдвэрлэх асуудлыг хэлэлцлээ.

Уг саналыг ирэх лхагва гарагт болох Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм” гэв.

Мөн тэрбээр “Улаанбаатараас гадна зургаан аймагт халдвар бүртгэгдсэн.

  • Архангай аймагт коронавирус илрээгүй 26 хоног
  • Говьсүмбэр аймагт 28 хоног
  • Орхон аймагт 28 хоног
  • Дархан-Уул аймагт 23 хоног
  • Дорноговь аймгийн Айрагт 30 хоног
  • Дорноговь аймгийн Замын-Үүдэд 12 хоног
  • Сэлэнгэ аймагт 4 хоног боллоо.

Дархан-Уул аймаг болон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Дорноговь аймгийн Замын-Үүдээс бусад аймгуудын халдвар илрээгүй хоног ДЭМБ-аас тавьж байгаа шаардлагад нийцэж байгаа тул халдварын голомт бүрэн устсан гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл эрүүл бүсэд хамаарах юм” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button