Нийгмийн

ТОДРУУЛГА: 120-р цэргийн ангиас халдвар НЭМЖ ИЛРЭЭГҮЙ

Зэвсэгт хүчний 120-р ангис ковид-19 илэрч, PCR-аар баталгаажсан талаар бид дөнгөж сая мэдээлсэн.

Бид уг асуудлын талаар Зэвсэгт хүчний 120-р ангийн дарга Д.Мөнхсайханаас тодрууллаа.

Тэрбээр “Зэвсэгт хүчний 120-р ангийн салаан захирагч эмэгтэй халдвартай болох нь батлагдсан. Одоо эмнэлэгт эмчлүүлж байгаа. Энэ сарын 16-17-ны өдрүүдэд цэргийн анги дээрээ очиж хонож ажилласан тул цэргийн ангийн бүх албан хаагч, ажилтнууд шинжилгээ өгч байгаа. Одоогийн байдлаар нэг ч хүнээс халдвар илрээгүй байна. Ажил дээрээ хонож ажилласан тул цэргийн ангид ариутгал хийсэн” гэсэн мэдээллийг бидэнд өглөө.  

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button