НИЙГЭМ
Хархорум хотыг 800 жилийн дараа виртуал орчинд дахин сүндэрлүүлэв

Үндэсний өв, түүх, соёлыг түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо үлдээх зорилгоор археологийн олдвор, түүхэн баримтанд үндэслэн эртний Хархорум хотын өнгө төрхийг орчин үеийн виртуал технологийн шийдлээр дэлхийд дуурсагдах түүх соёлын үнэт өвийг бүтээлээ.

Виртуал Хархорум бүтээлийг 2020 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр буюу маргааш 19.00 цагаас Youtube сувгаар үнэ төлбөргүй хүлээн авч үзээрэй.
Мөн www.tuuhsoyol.com оос эвентийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
Эвентийн холбоос: https://fb.me/e/16dk7NmbA.