УЛС ТӨР

С.Эрдэнэ: Би намын дарга одоо ч хэвээрээ VS П.Нүрзэд: АН өнгөрсөнтэй зууралдахгүй

-С.ЭРДЭНЭ: БИ АН-ЫН ДАРГА ХЭВЭЭРЭЭ-

Өнөөдөр АН-ын дарга асан С.Эрдэнэ мэдээлэл хийв.Тэрбээр өөрийгөө Ан-ын дарга хэвээр байгаа хэмээв. Улмаар “Туваанд олгосон түр эрхийг цуцалж, АН-ын тамгыг буцааж өгөх шаардлага тавьсан. Удаа дараа шаардсан ч биелүүлээгүй. Тиймээс бид УБЕГ-т хандсан. УБЕГ-аас холбогдох дагуу хяналт шалгалт хийгээд, АН-ын хууль ёсны дарга С.Эрдэнэд шилжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Түр эрх эдэлж байсан нөхөр дээр байсан тамгыг хүчингүй болгосон.

Ардчилсан нам сөрөг хүчний  улс төрийн идэвхитэй байр сууринд шилжиж ажиллана. Дараагийн дүрмийн дагуу дараагийн намын даргыг сонгох  сунгаа, намын их хурлыг хуралдуулах, үндсэн дүрмийн гаргалгаа гарцыг судалж, санал боловсруулж оруулж ирэх үндсэн дүрмийн ажлын хэсэг байгуулж ажиллаж байна.  Ажлын хэсгийг дотоод сонгуулийн хорооны дарга Мөнхжаргал удирдаж ажиллана.

Үндсэн дүрмийн хугацаа бүгд хэтэрсэн. УИХ-ын сонгууль болсны дараа 30 хоногийн дотор Үндэсний бодлогын хороо,  90 хоногийн хугацаанд Ардчилсан намын их хурал хуралдах ёстой байсан. Энэ дүрмийн хугацаа хэтэрсэн учраас хуулийн хүрээнд, дүрмийн хүрээнд дараагийн намын даргын сунгаа, Үндэсний бодлогын хорооны гишүүдийн ротаци  явуулах боломжийг судална, дараагийн их хурлыг зарлах ажлын хэсэг ажиллана” гэв.

П.НҮРЗЭД: С.ЭРДЭНЭ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ УГТСАН МАН-ЫН АЖИЛЛАГААНД ОРОЛЦОЖ БАЙНА

Харин энэ асуудлаар АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэдээс тодрууллаа.

-АН-ын дарга асан С.Эрдэнэ мэдээлэл хийлээ. Энэ хүн сая болж өнгөрсөн танай намын 10-р их хурлыг хүлээн зөвшөөрөхгүй. Ц.Туваан гэж хүн АН-ын тамга тэмдгийг хууль бусаад ашигласан гэж ярьж байна. Юу болоод байгаа юм бэ?

-Бид үүнд ач холбогдол өгөхгүй байгаа. АН-ын хуучин дүрэм эргэж үйлчлэхгүй. Манай нам энэ сарын 18,19-нд хоёр өдөр цахимаар хуралдаж, их хурлаа амжилттай хийсэн. Хуралд 1400 орчим төлөөлөгч оролцсон. Бүс нутагтаа хамгийн том хурал зохион байгууллаа. Энэ хурлаас гаргасан бүх шийдвэр албан ёсных. Хурлаар намын Үндсэн дүрмээ шинэчлэн баталж, Дээд шүүхэд бүртгүүлэхээр хандаад байна.

-С.Эрдэнэ би АН-ын дарга хэвээрээ байгаа гээд байна шүү дээ?

-Өөрөө ажлаа өгөөд, намаа ялагдалд хүргэсэн хариуцлагаа хүлээсэн хүн. Намаа болон Баянгол дүүргээ ялагдуулсан хүн шүү дээ.

-УБЕГ-аас АН-ын тамгыг С.Эрдэнэд шилжүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан гэж байна?

-МАН-аас явуулж байгаа үйл ажиллагаа гэж харж байна. Иргэний бүртгэлийн улсын байцаагч гаргах ёсгүй шийдвэр гаргасан. Сонгууль угтсан юм явж байгаад харамсаж байна.

-АН ингээд хоёр хуваагдчихаж байгаа юм уу?

-АН хоёр  хуваагдсан зүйл байхгүй. С.Эрдэнэ гэж АН-ын хувь гишүүний өөрийнх нь үзэмжийн асуудал. Бусад бүх үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Бид өнгөрсөнтэй зууралдахгүй гэдгийг онцолмоор байна. Тэгвэл ирээдүйгээ харж, шинэчлэгдэж  чадахгүй. Үндсэн дүрмээрээ ч, агуулгаараа ч, хүмүүсээрээ ч өөр болж байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

8 Сэтгэгдэл

  1. Вантаан! Наад муу АНус намаа будаа болтол нь самраад хая! Вантан та чаднаа.Хайртай шүү үнжье

  2. С. ЭРДЭНЭ ДАРГЫН ЗӨВ Ш ДЭЭ. АН ДАРААГИЙН ДАРГА ХУУЛЬ ЖУРМААРАА Л ТАМГА ТЭМДЭГЭЭ АВЧ ӨГӨЛЦӨХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ. НЭГ ЗАЛУУГ ДЭЭРЭЭС НЬ НЭГ ТОМ ДАРГА НЬ ЗААЖ ЗААВАРЧЛААД. БАЙВАЛ НАМ ГЭЖ БАЙХ ХЭРЭГ БАЙНА УУ.

  3. Эрдэнэ гуай боль доо хэн сонсох вэ дээ юун дарга юун АН вэ З####уусаас ичээч З####уудаа шоронжсон хүн өтлөхдөө засардаггүй гэж үнэн юм

  4. АН-Г ЭРДЭНЭ ХИЧНЭЭН ИХ САМРАНА МАН-С ТӨДИЙ ЧИНЭЭН ИХ ХИШИГ ХҮРТЭНЭ УЛС ТӨРӨӨС АРЧИГДАХ БОЛОХООРОО АМЬДРАХ АРГАА ИНГЭЖ ОЛДОГИЙМ БН

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button