НИЙГЭМ

“Арванхоёрдугаар сарын 30-ныг дуустал шинжилгээ авах цэгүүд амралтгүй ажиллана”

Баянзүрх дүүргийн Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тухайн мэдээллээр:

"Өнгөрсөн өдөр дүүргийн нутаг дэвсгэрт 10 шинэ тохиолдол илэрлээ. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс хоёр өвчтөн, гэр бүлийн хавьтлын 8 иргэн байна. Тус эмнэлэгт 194 тохиолдол бүртгэгдээд байна. Эрүүл мэндийн ажилтан 19, гэр бүлийн гишүүд 59, өвчтөн 86, сахиур 24, хавьтал 6 бүртгэгдсэн байна. Иргэд та бүхэн дүүргийн Шуурхай штабын дугаарууд руу холбогдож, коронавирусийн зөвлөгөө, шинжилгээний тухай асууж болно. Маргааш бүх нийтийн амралтын өдөр ч гэсэн арванхоёрдугаар сарын 30-ны дуустал цэгүүд болон явуулын автобусаар шинжилгээг авна. Баянзүрх дүүрэгт амьдарч байгаа бол харьяаллын биш байсан ч шинжилгээ өгч болно. Одоогоор 56 мянга гаруй иргэдээс шинжилгээ аваад байна. Иргэдийн шинжилгээнд хамрагдах идэвхи муу байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-12-28 20:17

Buh duurgees avaachee, hotoor nelenhuidee tarhsan baihad chin

Холбоотой мэдээ

Back to top button