Нийгмийн

ӨНӨӨДӨР | Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өдөр

Өнөөдөр монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өдөр.

1911 оны энэ өдөр Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарласан. Улмаар наймдугаар Богдыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам  бүхий засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулсан юм.

Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг удирдсан Наймдугаар Богд Жавзандамба хутагт Төвд хүн боловч өөрийгөө Чингис хааны угсаа, Халхын Түшээт хаан Гомбодоржийн хөвүүн Жавзандамбын хойд дүр тул Монголын төрийн хэрэг, хувь заяа өөрт нь хамаатай гэж үздэг байжээ. Тэрбээр 1869 оны аравдугаар сарын 13-нд Түвдийн Лхасын ойролцоо эцэг Гончигцэрэн, эх Ойдүвдулам нарын хүү болон мэндэлж таван настайдаа Богд гэгээний хойд дүрээр тодорч Их хүрээнд ирсэн байна. Түүнийг Монголд ирэхэд нь Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Сайн ноён хан Намнансүрэн зэрэг үндсэрхэг үзэлтнүүд хүрээлж, улмаар Манжийн Чин гүрнээс тусгаар улс болох өргөх бичиг барьжээ. Богд гэгээн өргөх бичгийг тааламжтай хүлээн авч, 1900 онд Улиастайн 2000 монгол цэргийн бослого, 1906, 1910 онд Их хүрээнд хятадын худалдаачдыг эсэргүүцсэн ард олны болон лам нарын хөдөлгөөн өрнүүлжээ. Энэ үед Солонгос Манжаас тусгаарлаж, Хятадад хөрөнгөтний хувьсгал гарсан нь Чин гүрнийг мөхлийн ирмэгт ирүүлжээ. Манжийн төрийн хүч сулрах үеийг монголчууд ашиглан 1911 оны арванхоёрдугаар сарын 04-нд Манж амбан Сандог Хиагтын хилээр хөөн гаргаж, Хятад цэргийн зэвсгийг хурааж дансалснаар Үндэсний эрх чөлөөний хувьсгал биеллээ олсон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-12-29 11:10

Олигархи мафи дарангуйлагчийн гарт орчоод юун тусгаар тогтнол вэ? 4 4 жилээр мафийн гарт сэлэгдэн орсон тусгаар улс боллоо! Энэ улс чинь мөхөл рүүгээ явж бна!! Мэдээ үзнээ дан үхэл баривчилгаа хүчирхийлэл гараад явнаа торгууль ажил хийеэ дээрэм шантааж авилга, газар нутаг нь мафийн сүлжээ гадаадынхны мэдэлд орж. Харц ардад маш хэрцгий дарга мөнгөтэй хүнд үйлчиллэггүй хууль шүүх!! ЭНЭ ТУСГААР ТОГТСОН МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЧӨЛӨӨТ АРДЧИЛСАН ЗАХ ЗЭЭЛИЙН НИЙГЭМ МӨН ҮҮ!!!

АХМАД
АХМАД
2020-12-29 11:45

Монголд элэгтэй Түвд гар�##�тай Богд Хаан хүртэл тэр үеийн эх оронч монгол түшмэдүүдийн сан�##�ыг дэмжиж санаа нэгдэн Монгол орныг Манжийн дарл�##�аас чөлөөлж, түүнээс хойшхи үеийнхэнд энэ сайхан Эх орныг минь хүлээлгэн өгсөн байхад 1990 онд 100% ард иргэдийн дэмжлэгээр Ардчил�##� гэгч нэртэй нийгмийн эхлэлийг тавьж, засгийн эрхэнд гарсан нөхдүүд одоо хүртэл Монголын төрөөс "зуураастай", өөрсдийн бэлдэж үе з�##�гамжлуулсан "дүү нараа" д�##�д удирдан, Хятадын бодлогыг дэмжин, өнгө мөнгөний "хэнээ туссан" хүмүүсийг утсан хүүхэлдэй мэт "з�##�саар" л явна. Өмхөрсөн МАНАН-г бүрмөсөн устгахгүйгээр бидний нийгэм эрүүлжихгүй, амьдр�##� дээшлэхгүй л байсаар байна. Бидэнд газар нутаг байна уу??? Хэдэн хувийг нь ХЭН зарж ауд�##�дсан бэ??? Энэ тусгаар тогтнол уу???
Цар тах�##� биднийг бүр ч ядууруулж байна!!! ЗГазар, Сангийн Яам гээд иргэдийн бодит байдлыг �##�ган дээрээ харж байгаа атлаа амьдр�##�д маань өөдтэйхэн тус дэм үзүүлэхгүй байна. Одоо өрх бүрт хүнс тараахгүй бол өнгөрсөн 1 сараас хойш арг�##�саар байгаад эцсийн зоосоо зарлагадаж байна. Ядуугаас гадна, тэднээс бараг ялгаагүй дунд бус, түүнээс доогуур дундаж давхаргад чиглэсэн Төрийн бодлого �##�га.
Гэтэл ЗГ, ИХ гээд �##�бан туша�##�тангууд бүгд Тэрбумтан. Бидний мөнгийг хураачихаад Хүнд үед тарааж өгөхгүй байна. Энэ шударга ёс уу??? Ярив�##� их юм байнаа байна. Саар�##� Ордон ард түмний Ордон, Индэр байх ёстой гэж боддог. Сайхан цаг ирэхэд Сайхан яринаа, тэмцэнээ, Та нартай!!!

Холбоотой мэдээ

Back to top button