ЭРҮҮЛ МЭНД

А.Амбасэлмаа: "Тэнүүн огоо” компанийн 10-аад залуус нийлж салхинд гарсан байна

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, шинжилгээ, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 29-нд холбогдох лабораториудад 12828 хүнд шинжилгээ хийхэд 20 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Эдгээр нь бүгд Улаанбаатарт хотод бүртгэгдсэн ба 18 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомттой халдвартайгаар бүртгэгдсэн байна. Хоёр нь Токио Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэдээс илэрчээ.

"Тэнүүн-Огоо” компанийн автобусны жолоочийн халдварын талаар ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ "Баянзүрх дүүргийн голомт нь салбарласан, 1500 хавьталтай кластар голомт болсон. Санамсаргүй түүврийн аргаар 204 хүн шинжлэхэд коронавирус илрээгүй. "Тэнүүн огоо” автобус компанид ажилладаг 10-аад залуус нийлж салхинд гарсан. Тэднээс хоёр хүнд коронавирс илэрсэн. Бусад хүмүүсийг тусгаарласан байна. Ойрын болон хоёрдогч 90-ээд хүнээс анхны шинжилгээгээр илрээгүй байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button