ЭРҮҮЛ МЭНД

Т.Мөнхсайхан: Хамаатан садан, таньдаг хүнээ албан тушаалд томилсон зүйл байхгүй

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл хийх үеэрээ яаманд халаа сэлгээ хийж байгаа эсэх асуудалд хариулт өглөө.

тэрбээр “ЭМЯ-нд халаа сэлгээ хийсэн зүйл байхгүй. 2021 оноос эм эмнэлгийн хэрэгслийн хяналт сэргийлэлт тавих байгууллага анх удаа байгуулагдаж, эрүүл мэндийн салбар нэг шат ахиж байна. Мөн ЭМД-ын бүтэц бүрэлдэхүүн байгуулагдаж байгаа. Бүтцийн өөрчлөлтийг яамны Төрийн нарийн бичгийн дарга хариуцдаг. Миний хувьд өөрийн хамаатан садан, таньдаг хүнээ албан тушаалд томилсон зүйл байхгүй. Ямар бодлогоор ажиллавал эрүүл мэндийн салбар хурдан хөгжих вэ гэдэгт анхаарч ажиллаж байна” гэлээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button