НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

“Тэнүүн-Огоо” компанийн 5 жолооч, Цэцэрлэгт хүрээлэнгийн хоёр ажилтнаас коронавирус илэрлээ

ЭМЯ-наас цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сүүлийн 24 цагт бүртгэгдсэн коронавирусийн халварын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Сүүлийн 24 цагт вирус судлалын лабораториудад нийт  16377 шинжилгээ хийхэд 41 коронавирус бүртгэгдлээ. Нийт 1349 тохиолдол боллоо.

Эдгээр тохиолдол бүгд нийслэлд гарсан. Тав нь ХӨСҮТ-ийн ажиглалтад байсан эрүүл мэндийн ажилтан, бусад нь голомтлон гарч байгаа голомтуудын хавьтлуудаас илэрсэн.

Ачтан эмнэлгээс үүдэлтэй нийт 16 тохиолдол бүртгэгдлээ. Тус эмнэлэг сүлийн хоногуудад 96 эмнэлгийн ажилтан ажиллаж байсан байна. 9 хүнээс илэрч, 88 хүний эхний шинжилгээг аваад байна. Тусгаарлах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Тэнүүн-Огоо компанийн хоёр жолооч, тусгаарлалтад байсан гурван жолооч, нийт 5 жолооч халдвар авсан байна. Батлагдсан тохиолдын гэр бүлийн хүн Цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтан байсан. Ингээд Цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчдаас хоёр хүнээс коронавирус илэрсэн.

Ингээд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой үүссэн голомтоос үүдэж тусгаарлагдсан байсан хаьтлуудаас илэрсэн байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-06 11:58

Яг хаана хаанаас хэд илэрсэн тухай ойлгомжгүй ярих юм, тэгээд бас байнга муу амтай, өөдрөг зүйл ер дурсахгүй, тэнэг хүн юм аа

Холбоотой мэдээ

Back to top button