УЛС ТӨР

Шарын шашны соёлыг сэргээн хөгжүүлэхэд улсаас нөхөн олговор олгох хуулийн төсөл өргөн барив

Улсын Их Хурлын нэр бүхий 54 гишүүний санаачлан боловсруулсан Нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг өнөөдөр (2020.01.14) Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг, С.Бямбацогт, Ш.Адьшаа, Х.Нямбаатар, Ж.Ганбаатар нар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

    Монгол Улсын Үндсэн хуулийн 7 дугаар зүйлийн 1-д “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна”, 9 дүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ “ гэж, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т “Төрөөс Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол Улс дахь буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ. Энэ нь иргэд бусад шашин шүтэхэд саад болохгүй” гэж тус тус хуульчилсан байдаг.

    Улс төрийн их хэлмэгдүүлэлтээр Монголын соёл, оюуны өв болсон Бурхны шашин, соёлын биет болон биет бус өвийг хамгийн ихээр устгаж, хойч үедээ үнэлж баршгүй хохирол учруулсан. Судалгаанаас үзвэл улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлсэн 30 орчим мянган хүнээс 19758 лам байснаас 14 мянга гаруйг нь буудаж, үлдсэнийг нь 10 жил хорих ялаар шийтгэсэн бөгөөд хэлмэгдүүлэлтийн жилүүдэд уран барилгын цогцолборууд болох 750 гаруй сүм хийдийг устгаж сүйтгэжээ.

    Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан Үндэсний аюулгүй байдлыг үзэл баримтлалын 3.1.4.8-д “Уламжлалт Бурхны шашин соёлыг сэргээн хөгжүүлж, сүм хийдийн үйл ажиллагааг нийгмийн оюун санааг гэгээрүүлэх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, ядуурлыг бууруулах, зовлон гамшигт нэрвэгдсэн хүн ардад туслалцаа үзүүлэх, байгаль орчныг хамгаалах үйлсэд чиглүүлэхэд төрөөс анхаарч, дэмжлэг үзүүлнэ”, 3.1.4.9-т “Монголын ард түмний олон зуун жилийн оюуны өвийг тээж, хадгалж ирсэн Монголын Бурхны шашны өв соёлын судалгааг төрөөс онцлон дэмжинэ” гэж заасан байдаг.

Иймд 1930-1940 онд Монгол Улсад устаж үгүй болсон Бурхан шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэх зорилгоор 6 зүйл бүхий хуулийн төслийг боловсруулсан байна.

    Уг хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улс Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заасан уламжлалт шашинтай холбоотой заалтуудыг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдэнэ. Ингэснээр Бурхны шашны ном сургаалаар дамжуулан иргэдэд зөв амьдрах ухааныг түгээх, оюун санааг соён гэгээрүүлэх, Монгол ёс, зан заншлыг хойч үедээ өвлүүлэхэд чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-15 13:55

Сайхан мэдээ байнадаа Монголчууд чинь түших төртэй,мөрдөх хуультай,шүтэх шашинтай л улс юмсан сүүлийн үед сайн бүхнийг сааруулж,сайхан бүхнийг үгүйрүүлж байдаг болсонд харамсаж байлаа.Харин сайхан төсөл санаачилсанд баярлаж байна.Сайн бүхэн дэлгэрэх болтугай

халх муслим
халх муслим
2021-01-15 15:28

шашин бол уламжл�##� соёл биш юм. Дорнын ариун судар 35 боть 225 Будда хэлсэн "Намайг цорын ганц Будда гэж хэлдэггүй.Миний дараа өөр Майдар будда ирэх ба би зуугын лидэр бол Майдар мянгын лидэр"гэжээ.мөн Буддагийн дагагч Ананд Буддагаас таниас хойш хэн бидэнд номлох вэ?гэж асуухад Будда мөн Майдарын хэлсэн байгаа. эндээс харахад эртний "зууд"илгээсэн шашинг монголчууд өөрсдөд нь хамаатай гэж эндүүрээд гэнэдээд байнаа.Майдар гэдэг нь хамгийн сүүлчийн Элчийг хэлж байгаа юм шүү дээ.Та нар ойлгохгүй болхоор шавраар шүтээн урлаад түүнийгээ Майдар гэж ойлгоод байгаа. Эртний хүмүүст зориулсан шашинг хойш нь сунгаж жонхуураад соёл уламжл�##� болгож мунхраад байна

** **
** **
2021-01-15 15:31

Хэлмэгдүүлсэн бол нөхөн олговор олгох нь зүйтэй. Бурханы шашныг одоо хүртэл �##�бан ёсоор цагаатгаагүй байгаа.

ХАЛХ МУСЛИМ
ХАЛХ МУСЛИМ
2021-01-15 16:17

Даммапада хэлэхдээ Дорнын Ариун Номууд 10 боть 67-р хуудас:
"Хатагатууд (Будданууд) бол зөвхөн Номлогчид юм.
НОМЛОГЧИД ГЭДЭГ НЬ ЭЛЧҮҮҮД ЮМ.ЭРТНИЙ ЭЛЧИЙН ШАШИН ОН ЦАГИЙН ЯВЦАД ГУЙВАН УТГАА АЛДАХААР МУЙХАР ХҮМҮҮС СОЁЛ УЛАМЖЛАЛ БОЛГОДОГ.УГ НЬ ШАШИН БОЛ СОЁЛ УЛАМЖЛАЛ БИШ ШҮҮ ДЭЭ.ЭНЭ МУНХАГ ХҮМҮҮС ОЙЛГОХГҮЙ БАЙНАААА

Холбоотой мэдээ

Back to top button