Нийгмийн

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум тав дахь жилдээ хамгийн олон малтай сумаар шалгарлаа

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум 1921 өрх, 5973 хүн амтай, үүнээс 1355 нь малчин бөгөөд жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 627435 мал тоолуулж сүүлийн тав дахь жилээ дараалан Монгол улсад хамгийн олон малтай сумаар шалгарч байна.

2020 онд тэмээ 100, адуу 32168, үхэр 43171, хонь 307710, ямаа 244286 тоо толгойг тоолуулжээ. Тус сумын нийт нутгаар цасан бүрхүүлтэй, цасны зузаан 5-9 см хүртэл, хунгартаа 20 см байгаа бөгөөд 88 мал зүй бусаар хоргоджээ. Отроор 3 аймгийн 1486 мал ирж оторлож байгаа аж. Өнгөрсөн жилийн намар малчид хадлан тэжээлээ сайтар бэлтгэсэн байна.

Тухайлбал малчид 20900 тн хадлан бэлтгэсэн бол сумын аюулгүйн нөөцөд 148 тн өвс, 50 тн тэжээл бэлтгэжээ. Өнөөдрийн байдлаар малчид 8500 тн өвс зарцуулсан малчдад 12400 тн өвс, 49 тн тэжээл байгааг сумын Хөдөө аж ахуйн тасгийн дарга мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2021-01-16 09:54

bayan sum murtuu zam deer evdersen mashin tonono

харамсалтай
харамсалтай
2021-01-16 10:07

Хөдөлмөрч хүмүүстэй сум байна. БҮҮ муул. Ингэж ярих юм бол МЯНГАТ м�##�чин хүний м�##� хулгайлж байсан сум өөр аймагт гарсан шүү. МАРТААГҮЙ биз

Иргэн 9
Иргэн 9
2021-01-16 11:59

Яс юман дээрээ сайхан мэдээ мен уу. Хуурай цел, бэлчээрийн доройтол болох вий дээ. Олон тоогоор ур�##�ддагаа одоо болих хэрэгтэй байхаа

Холбоотой мэдээ

Back to top button