Нийгмийн

Коронавирусээс “зугтсан” хятад иргэн вагонд нуугдаж Монголд орж иржээ

Манай улс дотооддоо коронавирус алдаагүй байсан цаг буюу өнгөрсөн долдугаар сард БНХАУ-ын иргэн ачааны вагонд нуугдаж Монгол Улсын хил даваад баригдсан байна.

Дээд боловсролтой, хот төлөвлөлтийн инженер мэргэжилтэй тус хятад иргэн ганц бие бөгөөд аав ээжтэйгээ амьдардаг байжээ. Тэрбээр 2020 оны долдугаар сарын 27-ны өдрийн өглөөний 07:00 цагийн үед БНХАУ-аас Монгол Улс руу чиглэлийн ачааны галт тэрэгний чингэлэгт нуугдаж, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн байна.

Тухайн үед шалгалт хийж байсан төмөр замын ажилтан БНХАУ-аас Монгол Улс руу нэвтэрсэн хоосон чингэлэгтэй ачааны галт тэрэгт шалгалт хийж яваад түүнийг олжээ. Улмаар ангиасаа шуурхай бүлэг дуудсанаар тухайн хүнийг саатуулсан байна.

Хил нэвтэрсэн  хятад иргэн Монгол Улсын хил нэвттрэх болсон шалтгаанаа тайлбарлахдаа “Би 2020 оны долдугаар сарын 27-нд  Эрээнээс Монгол руу орох галт тэрэгний цуваанд нууцаар сууж, Монгол Улс руу ирсэн. Хятад Улсад короновирус өвчин хүнд нөхцөлтэй байгаа учраас  өвчнөөс зугтаж ирсэн юм. Урьд нь долдугаар сарын 20-ны үед мөн Монгол руу орох гэж байгаад Эрээний цэргийнхэнд баригдаж 2000 юаниар торгуулсан” хэмээсэн байна.

Монгол Улсын иргэн, гадаадын иргэн,  харъяалалгүй хүн Монгол Улсын хилээр орох, гарах, нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр нэвтрэх эрхгүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул түүнийг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Улмаар түүнийг 1350000 төгрөгөөр торгож, нутаг буцаажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Монгол
Монгол
2021-01-27 10:31

Өөрсдөө �##�ь эрт баахан хятадууд шөнө дөлөөр автобус автобусаар нь оруулж ирээд л байсан тэр үед л өвчин �##�дсаныг хэн ч мэдэж байгаа шүү дээ одоо худлаа хуцаж байх гэж тэнэг новшнууд

zochin
zochin
2021-01-27 13:55

jagsaal tsuglaan hiij uvching bur taraachihlaa.jagsaal tsuglaan zohion baoguulsan humuust arga hemjee avah

энхээ
энхээ
2021-01-27 22:22

Дуртай нь хилээр нуугдаж орж ирдэг болж байгаа хэрэг үү? Дархан хилийг зѳрчиж нууцаар орж ирэх гэсэн этгээдиыг ердѳѳ л 3-хан мянган юаниар торгоод л явуулчихдаг болчихсон юм уу? Баригдаагүй бол яах байсан бол гэж бодсон уу? Хэнийг �##�ах гэж эсвэл хэнийг хорлох гэж орж ирж байгаа ч юм билээ хэн мэдлээ.

Зочин
Зочин
2021-01-28 17:27

Та бүхний тэмцэж чаддаггүй арчаагүй хүмүүсийн ирээдүй хйоч үеийнхэнийх нь төлөө л тэмцэж байна. Хөлсний бичээчид болон тэмцэж чадаггүй хүмүүс дуугүй байх.

Холбоотой мэдээ

Back to top button