УЛС ТӨР

Эрх ашигт барьцаалагдсан АН-ын “ЗОДООН”

АН-ын даргын суудлын төлөөх “зодоон” хэрээс хэтрээд байна. Бид ил зодолддог, ил муугаа дуудалцдаг, ил цагаахан үйл ажиллагаатай нам гэж өөрсдөө попорцгоодог тус намын нэр хүнд “шалаар нэг” уналаа. Юун улс төрийн хүчтэй сөрөг хүчин, МАН-тай өрсөлдөх манатай. Хоёр АН байгуулчихаад хоорондоо бичиг цаас шидэлцсээр байж, хууль дүрэм журам нь ойлгогдохоо байлаа.

Уг нь бол Дээд шүүхэд албан ёсоор бүртгэлтэй байгаа дарга нь одоогоор С.Эрдэнэ гэх. Энэ нь АН хоёр болж хуваагдаагүй байхад брүтгүүлсэн хучин бүртгэл гэсэн үг. Харин сүүлд Дээд шүүхээс АН-ын даргаар Ц.Тувааныг ч, С.Эрдэнийг ч АН-ын дарга гэж бүртгэхээс татгалзсан.

Гэтэл Ерөнхийлөгчийн “өшиглөсөн чулуу” гэгддэг Ц.Туваан АН-ын даргыг түр орлон гүйцэтгэгч атлаа одоогоор Дээд шүүх дээр албан ёсоор бүртгэлтэй байгаа намын дарга С.Эрдэнийгээ найман жилийн хугацаатай АН-ын гишүүнчлэлээс хаслаа гэх юм.

Дөнгөж сая Ц.Туваан талын АН-аас дахин мэдээлэл хийлээ. Уг нь хэвлэлийн хурлын зар тараахдаа АН-ын Үндсэн Дүрмийн хорооноос “Намын дотоодод үүссэн дүрмийн бус маргаануудыг шийдвэрлэсэн талаараа мэдээлнэ гэсэн. Гэтэл дөнгөж сая мэдээллийг нь сонсоход Ц.Туваан талын АН-аас өнөөх ярьдгаа л ярьж байна. Тодруулбал АН-ын дарга С.Эрдэнэ намаа ялагдалд хүргэсэн гэж хариуцлагаа хүлээж, тамга тэмдгээ Ц.Туваанд хүлээлгэж өгснөөр түүний эрх бүрэн дуусгавар болсон. Тиймээс хоёр удирдлагын тухай ойлголт байхгүй гэх юм.

Уг нь Дээд Шүүх АН-ын даргыг сонгох ажлыг намын дотоод маргаан гэж үзээд аль аль танд нь нээлттэй үлдээж, хулуийн дагуу өөрсдөө дотооддоо учраа олох боломж олгосон. Одоо намын Үндсэн дүрмийн дагуу жинхэнэ 10-р их хурлаа хуралдуулж, хуулийн дагуу намын даргын сунгаа явуулах ёстой. Гэтэл цаг хугацаа өнгөрөх тусам учраа олох нь байтугай байдлыг улам хүндрүүлсээр байгаа нь энэ.

Одоо үүсээд байгаа нөхцөл байдал юу вэ гэвэл Ц.Туваан талын АН-аас намын даргаа тодруулсан ч түүнийг нь С.Эрдэнэ талын АН хүлээж авахгүй гэдэг нь тодорхой болчихсон. Тэгэхээр дараагийн АН-ын албан ёсны дарга нь хэзээ, хэрхэн томилогдож, хоёр АН нэгэн зэрэг хүлээн зөвшөөрөх нь тодорхой бус. Ёстой холион бантан гэж энэ байх. Улс төрийн том нам байж сандал суудлаас илүү гарч сэтгэхгүй байгаад намынх нь олон мянган гишүүд итгэл алдраад байна. Дотоод асуудлаа эвтэйхнээр шийдэж чаддаггүй, залуустаа боломж олгодоггүй эрх ашигт барьцаалагдсан нам л болж хувирлаа. Өлгөж аваад өөд нь татаад ярьж, бичихээр зүйл энэ намд үлдсэнгүй. Улс төрийн намын соёлын талаар яриад ч нэмэргүй болов.

Харин тэдний мөнхийн өрсөлдөгч, улс төрийн намын ууган хүчин МАН нүдэн дээр өсөн дэвжсээр байна. Залуучууддаа боломж олголоо. Сандал суудлаасаа өөрсдөө уучлал гуйгаад огцордог жишгийг тогтоочихлоо. АН-аас ялгаатай нь тэд дотоод асуудлаа нууцхан шийдэж чаддаг нь өнөөдөр УИХ-д олонхийн суудалд тухлах хөшүүрэг болсон юм.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button