УЛС ТӨР

Төрийн шийдвэр шинжлэх ухаанч, баримт нотолгоонд суурилж гарах ёстой

Төрийн бүх шийдвэр шинжлэх ухааны үндэслэлтэй, баримт нотолгоонд суурилсан байх тогтолцоог бүрдүүлэх нэн шаардлагатай байна. Гэтэл өнөөдөр төрийн байгууллагуудын мэдээллийн сан бүрдүүлэх уялдаа холбоогүй байхгүй, төрийн үйлчилгээ эзэндээ хүрэхгүй, эдийн засгийн салбарын түүвэр судалгаагүй учраас хөрөнгө мөнгө, хүн хүчний зардал ихтэй, өрх, ахуйн нэгжийн нарийвчилсан судалгаагүй зэрэг асуудлууд тулгарч байна.

Тухайлбал, хүнсний талон авч буй иргэдийн 33,8 хувь нь машинтай, 4,4 хувь нь малтай зэрэг судалгаа гарсан нь тусламж эзэндээ хүрч чадахгүй байгаагийн нотолгоо юм. Мөн банкны зээлийн мэдээлэл уялдаа холбоогүй учраас зээлийн эргэн төлөлт удаашралтай, албан бус хөдөлмөр эрхэлдэг иргэдийн тоо ч тодорхой бус зэрэг олон асуудлыг тоочиж болохоор байна. Энэхүү цар тахлын үед нийт дүнгээрээ иргэдийн орлого буураагүй боловч иргэдийн 27 хувь нь ямар ч орлогогүй болсон тооцоо гарсан.

Энэ нь албан бус хөдөлмөр эрхэлж буй иргэдтэй холбоотой. Уламжлалт батлагдсан загвар, маягтаар шат шатнаас мэдээлэл цуглуулж, статистик тоо гаргадаг аргыг халах цаг болжээ. Тиймээс Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Мэдээлэл, харилцаа, холбоо,технологийн газар болон Монгол банкны удирдлагууд оролцсон цахим уулзалтыг зохион байгууллаа. Төрийн мэдээллийн нэгдсэн суурь санг буй болгохын тулд холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд оролцсон ажлын хэсэг байгуулж, ирэх хаврын чуулган эхлэхээс өмнө ажиллаж эхлэхийг даалгалаа.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Төрийн шийдвэр гаргахдаа онцгой анхаарах хэрэгтэй дээ. Тэрнээс хэдэн МАНгар пацаан Тэрэлжид очиж архи ууж байгаад л тэтгэвэрийн нас, тэтгэвэр тогтоох жилийн хэмжээ, НДШ , татвар нэмж яавч болохгүй. Тэгээд бас энэ МАНгар шийдвэрээ Тэрэлжийн тунхаг ч гэх шиг. Дан ард түмнийхээ эсрэг шийдвэр гаргаж байна шүү. Тэтгэвэрийн насыг чинь та нарын ярих дуртай соци####измын үед хүний биеийн биологи, физиологийн онцлог, сэтгэн бодох чадвар, ажлын хурд ажлын ача######## даах чадвар зэрэг маш олон үзүүлэлтүүдийг шинжлэх ухааны үндсэн дээр суд####ж байж тогтоосон тоо болохоос хэдэн МАНгар пацаанууд архи ууж байгаад сэтгэлийн хөөрлөөд шийддэг асууд#### биш шүү. Энэ эргүү ард түмнээ туйлдуулсан шийдвэрүүдээ эргэж харахийг шаардаж байна МАНгаруудаа

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Танд таалагдах

Close
Back to top button