Иргэд мөр гаргаж, ууланд гарч, нар харж болохгүй

2021 оны хоёрдугаар сарын 11 буюу өнөөдрийн 06.00 цагаас хоёрдугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжлээ.
Энэ хугацаанд ямар зохицуулалт хийгдэх талаар Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан өчигдөр мэдээлэл өгсөн.
Тэрбээр "Хөл хорионы үед 15 байгууллагын үйл ажиллагаа үргэлжилнэ. Гэхдээ задгай тавихгүй. Томоохон зах, худалдааны төвүүд нийслэлийн ерөнхий менежерт хоёрдугаар сарын 16 хүртэл ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн. Ингэхээр дэлгүүрүүд бараа татан авалтаа хийгээд нөөцөө бүрдүүлээд ажиллана. Нийтийн тээврээр иргэд зорчихгүй. Зөвхөн хорио цээрийн дэглэм сахиулах үүрэгтэй албан хаагчид зорчино. Мөн өөрсдийн автобусаар зарим байгууллагын ажилчид зорчино.
Мөн үйлчилгээний байгууллагуудын ажилчид бүгд бүлгийн зохион байгуулалтад орно. Байгууллага дээрээ бүлэг томилогдож 72 цагаар ажиллана. Энэ хугацаанд зөвхөн байгуулага дээрээ байна. Ийш тийшээ явах бол машин нь логотой байна. Жолооч нарыг аль болох ажлынхаа талбарт ойрхон байлгахаар зохион байгуулна. Ямар ч ажилтай байсан хувийн тэрэг явахгүй. Яаралтай эмнэлгийн болон гачигдлын асуудалтай бол хувийн тэрэг явуулна. Хүүхдээ хажуудаа суулгачихаад гадуур давхиад байдаг байсан. Энэ удаа тийм явдал гарахгүй байх. Автомашинуудын бүх маршрутыг теле камераар хянаж байгаа. Дрон нисгэж харна. Хамгаалалтад ажиллаж байгаа төрийн албан хаагчид 24 цагаар ажиллана. Найм, найман цагаар ээлжилнэ.
Бүх товчоод 06:00 цагт хаагдана. Гачигдалтай хүмүүс УОК руу цахимаар гомдлоо өгөөд, яаралтай шийдвэрлээд дотоод сүлжээгээрээ асуудлыг шийднэ. Тусгаарлах байрнуудаас хугацаа дуусаад гарах, эдгээр гарах хүмүүс байгаа. Энэ хүмүүсийг тусгайлсан автобусаар гэрт нь хүргэж өгнө. Хувийн автомашингүй, нийтийн тээврээр явж эмнэлэгт тусламж авах хрээгтэй хүмүүс байгаа. Энэ хүмүүст цагдаагийн алба хаагчид хамгийн түрүүнд хандаад, эмнэлэгт хүргэх ажлыг зохион байгуулна. Түргэний машинууд бэлтгэгдсэн. Иргэд мөр гаргах, ууланд гарах, нар харах гэх мэт үйлдлээ бүрэн зогсоох хэрэгтэй. Идээ цагаагаа хангай дэлхийдээ өргөөд, аль болох хялбаршуулсан байдлаар ёсоо хийгээрэй” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гарчиг нь ямар инээдтэй юм бэ. Хэдийгээр ойлгож байгаа ч гэсэн шууд утгаараа болохгүй... болохгүй... гэсэн 2 болохгүйгийн дараа бүр нар ч харж болохгүй. Сэтгүүлч нараа гэж... бичгийн хэл гэдийг нөгөө мессежний англи хэлнийхээ хэмжээнд ойлгодог өчүүхэн ч улс юмаадаа. Тэгээд бас 4-дэх засагл�##� гээд байгаа шүү.
Мөрөө гаргасан хувцас өмсч болохгүй, цонхны хөшигөө байнга татаатай байлга, нар харв�##� шууд нүдээ ань!
........ болохгүй байхдаа ч яахав дээ...., Энэ цагийн з�##�уу мэргэжилтний үг байх даа, болохгүй байхдаа ч яахав дээ..... одоо тэгээд гэрийнхээ хаана нь суудаг юм билээ дэээ ККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККК
........ болохгүй байхдаа ч яахав дээ...., Энэ цагийн з�##�уу мэргэжилтний үг байх даа, болохгүй байхдаа ч яахав дээ..... одоо тэгээд гэрийнхээ хаана нь суудаг юм билээ дэээ ККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККККК юуных нь4 засагл�##� билэээ ха ха ха ха
Хэт хол мөр гаргаад байдаг элий нөхдүүдэд зориулсан бхо