УЛС ТӨР

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Л.Христеа 10 их наядын цогц төлөвлөгөөг үнэлж байгаагаа илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Л.Христеаг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайдаар томилогдсонд нь Элчин сайд баяр хүргэж, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г үнэлж байгаагаа илэрхийлэв. Европын Холбоо Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийн төлөө байгааг хэлэв. Мөн ноу хау, хөрөнгө оруулалт, буцалтгүй тусламж зэрэг чиглэлээр хийж байгаа ажлаа танилцуулав. Уул уурхайгаас хамаарах байдлыг бууруулах, цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зэргээр тусламж, дэмжлэг үзүүлж, стратегийн төлөвлөгөөгөө “Алсын хараа-2050” баримт бичигтэй уялдуулан боловсруулж байгаагаа хэлэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын голомтыг хумих, тархалтыг зогсоох чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар товч мэдээлэл өгөв. Эдийн засгийн бодит хамтын ажиллагаа, бизнес, хувийн хэвшил хоорондын харилцаа, боловсруулах аж үйлдвэрийг дэмжих, 18 нэр төрлийн 70 бүтээгдэхүүнийг Европын Холбоонд экспортлох жагсаалт хүргүүлснийг ажил хэрэг болгоход анхаарахыг хүсэв. Мөн Европын Холбооны түүхий эдийн эрэлтийг хангах чиглэлээр хамтрах өргөн боломжийг судлах саналаа илэрхийлэв. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button