УЛС ТӨР

“Хоёрдугаар сарын 23-наас ААН-үүдийн 95 хувийг, гуравдугаар сарын 10-наас танхимын хичээлийг үе шаттайгаар нээнэ”

Өнөөдөр УОК хуралдлаа. Хурлын дараа УОК-ын дарга С.Амарсайхан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “УОК-оос цар тахлын асуудлаар шаардлагатай арга хэмжээ авч ажиллаж байна. Эдийн засгаа эрчимжүүлэх зорилгоор аж ахуй нэгжүүдээ дэглэмээ сахиулж ажиллуулах гэж байна. Нэг өрх- Нэг шинжилгээг хэрэгжүүлж дуусах гэж байна. Харьцангуй үр дүнтэй зохион байгуулж байна. Мөн иргэдээ энэ сарын 23-наас вакцинжуулалт эхэлнэ. Мөн 23-наас эхлэн ажил амьдралын хэвийн горимд шилжихтэй холбоотой аж ахуй нэжүүдийн баримтлах дэглэм журам баталлаа.

Аж ахуй нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаа явуулж болно. Хэвийн  горимд шилжүүлж байгаатай холбоотой түр журам боловсруулж дууслаа. 14 чиглэлийн 86 байгууллагыг  оролцуулж боловсруулсан.

Гамшгаас хамгаалах тухай хуулинд зааснаар Халдварын нөхцөл байдлыг гурван зэрэглэлд ангилсан. Аль ангилалд ямар ямар байгууллага яаж ажиллах талаар тодорхой заасан.

Нэгдүгээрт улаан буюу дөрөвдүгээр түвшин. Одоогийн түвшин гэж ойлгож болно.Гуравдугаар буюу шар түвшин. Халдвар алаг цоог тархалттай. 23-наас эхлээд шар түвшинд орно. Шаардлагатай үед хэсэгчилсэн газар хорионд оруулна гэсэн үг.

Иргэн, аж ахуй нэгж бүр хариуцлагатай байж, дэглэмээ сахиулах нь хамгийн чухал. Шараас улаан руу орохгүйн тулд хүн бүрр хичээх ёстой.

Сургууль цэцэрлэг нээхтэй холбоотой асуудал байна. Иргэдээ вакцинд хамруулж эхэлснээр танхимын хичээлийг үе шаттай нээхээр төлөвлөж байна. Дотуур байрнаас эхлээд хичээллэх орчин нөхцлийг бүрдүүлэх, эрсдэл үүсгэхгүй байх ёстой. Гуравдугаар сарын 10-наас эхлэн бүх шатны боловсролын байгууллага танхимаар хичээллэж эхэлнэ гэж ойлгож болно. Маш сайн зохион байгуулж байж сургууль цэцэрлэгээ нээнэ гэж ойлгоорой” гэлээ. ” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button