УЛС ТӨР

Хандиваар цугласан 2.2 тэрбум “Хүүхдийн төлөө фонд”-д “царцжээ”

-“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ФОНД”-ЫН МӨНГӨӨР ХҮҮХДИЙН НОМЫН САН, ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТР БАРИНА-

Өнгөрсөн оны 12-р сарын 30-ны өдөр Засгийн газраас “Хүүхдийн төлөө фонд” байгуулж, 10 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн. Түүнчлэн Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагааг сэргээж буйтай холбогдуулан анхны хуримтлал үүсгэх зорилгоор “Монгол соёл-Монгол хүүхэд” цахим тоглолтыг МҮОНТ-ээр шууд дамжуулж, иргэд, ААН, байгууллагуудаас нийт 2.2 тэрбум төгрөгийн хандив цуглуулсан.

Харин үүнийг нь Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхдийн нэр барьж иргэдээсээ хандив цуглуулж байна, сонгуулийн мөнгөө босгож байна гэх шүүмжлэл дагуулсан.

Харин тус санд хувь эзэмшигчээр бүртгүүлсэн найруулагч Б.Баатар хэвлэлд өгсөн тодруулгадаа “Хуулийн дагуу сан байгуулаад явъя гэхээр хугацаа байхгүй байсан. Тоглолт хийх хугацаа тулчих гээд. Иймд түр ТББ байгуулж, дансанд нь хөрөнгө босгоё гэж шийдсэн. Он гараад энэ ТББ байхгүй болж, оронд нь Засгийн газрын тусгай сан ажиллаж эхэлнэ. Тэр хүртэл цугларсан мөнгийг хэн ч үрэхгүй. Энэ бол хандив ч биш юм” гэсэн агуулга ярьсан. Эцсийн дүндээ жүжигчин Г.Ундармаагийн Гүйцэтгэх захирлаар нь бүртгүүлсэн “Хүүхдийн төлөө фонд” гэх ТББ үйл ажиллагаа явуулах ч гарцгүй болж, Засгийн газар тусгай сан байгуулахыг хүлээхээр болсон.

Тэгвэл Засгийн газрын “Тусгай сангийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хаврын чуулганаар батлах учир хандиваар цугласан мөнгө одоог хүртэл “Хүүхдийн төлөө фонд”-д хадгалагдаж байна.

“Тусгай сангийн тухай хууль” батлагдсанаар Хүүхдийн төлөө сангийн удирдах зөвлөл байгуулагдах юм. Уг удирдах зөвлөлийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд байгуулна. Түүний дараа дээрх мөнгө шилжих процесс явагдах юм байна.

Иргэд, аж ахуй нэгжээс цугларсан 2.2 тэрбум болон Засгийн газраас шийдвэрлэсэн 10 тэрбум төгрөгийг Хүүхдийн номын сан, Хүүхэлдэйн театр барих ажилд зарцуулахаар төлөвлөжээ. Уг бүтээн байгуулалтуудыг Тасганы овооны баруун талд байх 1.1 га газар барихаар газар олгожээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-01 12:25

Юм хийхгүй хууль бус юм бол мөнгөө буцааж авья аа!!!

Zochin
Zochin
2021-03-01 12:39

Хандив ч гэж дээ. Өг гээд л өөрийхөө шагн�##� өгсөн мөгсөн хүмүүсээ дарамтлаад л авсан юм шиг байна лээ шүү дээ. Тэгээд л тэр хшиүүс нь доошоох хүмүүсээ өг гэж дарамт�##�ж байгаад л авсан.

йыба
йыба
2021-03-01 13:07

Хууль зөрчсөн цагаандаа гарсан луйварчид

иргэн
иргэн
2021-03-01 13:38

харж л байгаарай яваандаа З�##�ьтай З�##�уусын гараар ороод л дуусна,

хүннү
хүннү
2021-03-01 13:57

Юмыг бүтэх т�##�аас нь ярь. Бүгд л хулгайч луйварчин байгаа юм шиг бичих юм. Юундаа атаархаад байгаа юм. Яагаад хүүхдүүдээ номын сан , театр байрьж болдоггүй юм. Бүү улс төржүүлээд бай. Энэ ажил бүтнэ, хүүхдийн төлөө гэсэн сайхан сэтгэлийг бүү гутаа. Би ач зээ нараа бодож мөнгө өгсөн яадаг юм, архи, тамхинд өгснөөс л дээр.

Ти
Ти
2021-03-02 10:04

ОДОО УДАХГҮЙ МАРТАГНУУЛЖ БАЙГААД АЛГА БОЛНО. ХЭН Ч МЭДЭХГҮЙ, ХААШАА ГАРСАН Ч БҮҮ МЭД ГЭЭД Л ЗОГСОЖ БАЙНА ДАА. НААДУУЛ ЧИНЬ АЛЬ ХЭДИЙН ХУВИАРЛАЧИХСАН БАЙГАА.

эх оронч
эх оронч
2021-03-02 11:47

энэ Монголын төрд байгаа идэж, ууж ,цус�##�ж хандаггүй хэдэн новшнуудыг яах вэ хувьсг�##�ын өмнөх төрийн �##�ба хашиж байсан эх орончидыг хомроглон устгаж байсан шиг энэ эх оронч биш цаддаггүй шаарнуудыг цөмийг цаазаар аваачих юмсан ... Фёод�##� гэж нэрлэгдэж байсан тэр үеийн баячууд ноёд , тайж , нар олон зуун хүрээ хийдийг барьж байгуулж байсан юм шүү .Хүрээ хийд гэдэг чинь одоогийнхоор хот тосгод гэсэн үг юм шүү .,тэд зөвхөн өөрсдийн хөрөнгөөр барьж босгож байсан гэтэл одоогийн энэ төрд гарсан луйварчид арай хэрээс хэтэрлээ энэ тэндхийн нэр барьж бадар барьж (гуйлага хийж) ард түмнийг ёстой зүгээр байлгахыг байжээ ... энэ новшнууд өөрсдийнхөө мөнгөөр хот , тосгон барьж гишгүүлдэггүй юм аа гэхэд ард олонд , ААН д ээлтэй хууль дүрэм , тогтоол бат�##�аж гаргачаад дараа нь тэр бадараа барина уу хамаа юу байна аа гэтэл одоо гаргаж байгаа хууль дүрэм ,тогтоол нь цөм ард түмэн ААН ийн эсрэг байх юм . ёстой гэлэх үг �##�га нөгөө тэр гуйлгачин н.багабандийн хэлсэн үг ч үнэн утгаараа хэрэгжиж байх шив дээ ... (төрд гарсан хүмүүс цөм өлөн бай ) гэж хэлсэн гилүү ... арчаагүй гуйлгачин удам мөн байна даа . хэлсэн үг нь хүртэл босго давахгүй . болдогсон бол одоогийн энэ новшнуудыг тэр үеийн фёод�##� гэж хамаг хөрөнгөө хэдэн удаа хура�##�гаж устгагдсан олон мянган эх орончид их хааны удмынхан шиг ,.. одоо энэ новшнуудыг цөмийнх нь хөрөнгийг нь улсын орлого болгож хурааж цаазаар авах юмсан ... Ээ х�##�аг ... Эх оронч байсан их хаадын минь сүнс харж л байдаг байгаа даа ... хэзээ эд нарийн хийсэн нүгэлийн тооцох гэж байна аа .. ХӨХ ТЭНГЭР...

Зочин
Зочин
2021-03-02 13:51

женко зарим аж ахуйн нэгжүүдийг мөнгө хандивла гэж шахсан юм биш үү.

Холбоотой мэдээ

Back to top button