УЛС ТӨР

Ц.Оюунгэрэл Ц.Тувааныг “сонгож”, АН хоёр даргатай болох нь

АН-ын дотоод маргаан үргэлжилсээр. Хоёр толгойтой болчихсон эл намын асуудал, үйл ажиллагаа сүүлдээ огт ойлгомжгүй болж, АН-ын гэх мэдээллийг нэг шугамаар дамжуулах бололцоогүй болов.

Хамгийн сүүлд буюу өчигдөр Ан-ын даргыг түр орлон гүйцэтгэгч Ц.Тувааны талаас намын даргын сонгуулийн тов, зохион байгуулалттай холбоотой асуудлаар мэдэгдэл хийсэн. Энэ үеэр Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал хэлэхдээ “Сонгуулийн сурталчилгаа энэ сарын 12-26-ны өдөр болно. Харин Ардчилсан намын даргад нэр дэвшигчид энэ сарын 4, 5-нд хүсэлтээ гаргаж бүртгүүлнэ. Улмаар намын даргын сонгуулийн товыг наашлуулж гуравдугаар сарын 28-нд санал хураахаар болсон” хэмээн мэдээлсэн.

Гэтэл энэ шийдвэрийг С.Эрдэнийн талын Ардчилсан намын үндсэн дүрмийн хорооноос түдгэлзүүлсэн тухай мэдээлэл гаргажээ. Улмаар намын даргын сонгуулийг дөрөвдүгээр сарын 25-нд хийхээр тов гарсан талаар мэдээлжээ.

Ингэхээр Ц.Тувааны талын АН даргаа энэ сарын 28-нд, С.Эрдэнийн талын АН даргаа дөрөвдүгээр сарын 25-нд сонгох нь.

АН-ын даргад нэр дэвшихээ хэдэн сарын өмнөөс мэдэгдсэн Ц.Оюунгэрэл өнөөдөр АН-ын даргын сунгаанд оролцохоор бүртгүүлжээ. Улмаар материалаа Ц.Тувааны талын АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргалд хүлээлгэн өглөө.

И.Мөнхжаргал даргын хэлснээр АН-ын даргад өрсөлдөх хүсэлтэй хүмүүсийн өргөдөл, материалыг маргааш буюу энэ сарын 05-ны 20:00 цаг хүртэл хүлээж авах гэнэ. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл материалаа өгөөд явлаа гэв.

Эндээс харвал АН-ын нэр хүндтэй байгаа гишүүдийн хувьд Ц.Тувааны талыг илүүтэй дэмжиж буй байдал ашиглагдаж байна. Харин С.Эрдэнийг тамга тэмдгээ өгчихсөн, АН-ын жирийн нэг гишүүн учир хийж буй үйлдлийг нь сайшаахгүй байгаа бололтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-03-04 14:47

Өнөөдөр үзсэн хамгийн супер мэдээ энэ боллоо. АН хоёр даргатай болох нь, ашгүй дээ. Ер нь АН гэж цаашид байх шаардлагагүй гэдэг нь үүнээс тодорхой харагдаж байна даа.

бат
бат
2021-03-04 15:49

Энэ Туваан гэж морьны уяач, Женкогийн бууны нохой АН-ыг тарааж байж санаа нь амрах нөхөр байна даа. Заа Женко өрсөлдлөө гэж бодоход гарахгүй шүү дээ. Харин орос ахын тусламжиай сонгуулийг хакердв�##� гарч магадгүй. МАН зүгээр хараад суух нь юу л бол. Би АН-ын гишүүн биш, харин Ардчил�##�ыг дэмжигч хүн байна аа.

өвгөн
өвгөн
2021-03-04 19:13

МАХН хоер хуваагдаж л бсан. Одоо АН хуваагдах ээлж ирж бна. Монгол Ардын Ардчилсан Нам гэхээр ямар сонсогдож бна.Манай улс угаасаа дампуу төртэй. Хэзээ ч өөдлөхгүй шинжтэй. Дээр нь ядаж бхад урагшгүй ард түмэнтэй юм. Түй чёрт..

Зочин
Зочин
2021-03-04 23:08

Энэ нам монголын ард түмэнд учруулсан хохиролоо төлөх ёстой болхоос биш эрх барих эрхгүй

Bat
Bat
2021-03-05 21:10

An iig songuuliin horoo songuuld oroltsuulj bolohgui shu dotroo iim baigaa humuus uls oronoo taraana jenko erdene gesen humuusiig dald orsonii daraa songuuliin horoo burtge

ЗУЛАА
ЗУЛАА
2021-03-05 21:12

АРДЧИЛЛЫГ БУЗАРЛАЖ УЛАНДАА ГИШГЭСЭН БУЗАР МУУ ХҮМҮҮСИЙГ ИЛЧЛЭГДЭХЭЭСЭЭ АЙЖ БАЙНА!!! ГЭВЧ ЖИНХЭНЭ АРДЧИЛЛЫГ
ТОГТООХ ЁСТОЙ Ч ХОГ ШААРНУУД ЗУУРАЛДААД БАЙГАА НЬ ТОВ ТОДОРХОЙ ХАРАГДАЖ БАЙНА!!!

Зочин
Зочин
2021-03-05 21:12

АРДЧИЛЛЫГ БУЗАРЛАЖ УЛАНДАА ГИШГЭСЭН БУЗАР МУУ ХҮМҮҮСИЙГ ИЛЧЛЭГДЭХЭЭСЭЭ АЙЖ БАЙНА!!! ГЭВЧ ЖИНХЭНЭ АРДЧИЛЛЫГ
ТОГТООХ ЁСТОЙ Ч ХОГ ШААРНУУД ЗУУРАЛДААД БАЙГАА НЬ ТОВ ТОДОРХОЙ ХАРАГДАЖ БАЙНА!!!

Холбоотой мэдээ

Back to top button