УЛС ТӨР

“Өөрийгөө тоож”, МҮОНРТ-ийн захиралд горилогсдоос өнөөдөр нэг нь ТОМИЛОГДОНО

МҮОНРТ-ийн захирлын асуудал “дээгүүр наймаалцсаар” өдийг хүртэл тогтворжиж, шийдэгдээгүй байна. Өнгөрсөн 12-р сард Үндэсний зөвлөлийн хурлаар Н.Дэмбэрэлийг ерөнхий захирлаар томилсон ч тэрбээр ганцхан сарын дараа чөлөөлөгдсөн. Түүнийг хамт олны гаргасан гомдлын дагуу ийн чөлөөлсөн. Н.Дэмбэрэл нь МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар ажилласан нэгхэн сарын хугацаанд эфирийн гурван удаагийн зөрчил гаргасан гэдэг гомдлыг телевизийн хамт олон гаргасан байдаг. Голлон нөлөөлсөн нь телевизийн захирал болмогцоо программ зөрчиж,  600 студид Ерөнхийлөгч Х.Баттулгатай ярилцлага хийсэн явдал юм.

 Түүнээс хойш хоёр сар гаруй хугацаанд захиралгүй яваа МҮОНРТ-ийн захирлыг өнөөдөр Үндэсний зөвлөлийнх нь хурлаар тодруулахаар хуралдаж байна. Уг сонгон шалгаруулалтад 15 нэрээ бүртгүүлжээ. Тэднээс захирал болж мэдэх шаанстай, “өөрийгөө тоож” захиралд горилсон цөөн хэдэн хүнийг онцолж байна. Хэн ч сонгогдсон бай тэр хүн нь МҮОНРТ-ийн хамт олонд таалагдах нь нэн чухал юм. Хэрвээ улс төрийн нөлөөллөөр захирал томилогдох аваас ажилчдын гомдол санал тасрахгүй, үргэлжилсээр байж мэдэх юм.

-МҮОНРТ-ИЙН ЗАХИРАЛД НЭР ДЭВШИГЧДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ-

Б.УУГАНБАЯР: Нэр дэвшигчдийн дунд нэг содон, шинэ хүн орж ирсэн нь сэтгүүлч Б.Ууганбаяр. Тэрбээр Гадаад харилцааны сайдаар Н.Энхтайван ажиллах хугацаанд яамны хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад сая Засгийн газар солигдох ажлаа өгсөн. Аль ч яам, тамгын газар шинэ дарга очиход хэвлэл хариуцсан хүн нь солигддог жишгээр. Тэрбээр одоо Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж буй. Тэрбээр МҮОНРТ-ийн захиралд нэр дэвшихээр шийдсэн нь “өөрийгөө тоосон”, маш зоригтой шийдвэр байлаа. Тэрбээр хэн нэгэн аргүй жирийн сэтгүүлчийн хувиар телевизийн салбарыг удирдаад үзэхээр шийдсэн гэнэ.

А.БҮРЭНБААТАР: Сэтгүүлч А.Бүрэнбаатар нэр дэвшихээр бүртгүүлжээ. Тэрбээр өмнөх сунгаанд ч бүртгүүлж байсан. Залуу сэтгүүлч. Өвөрхангайн харьяалалтай түүнийг Д.Тогтохсүрэн гишүүн дэмжинэ. Энэ хүн МСНЭ-ийн захирал Х.Мандахбаяртай үзэлцдэг, шударга бус зүйлд дуугарчихдаг хүн. Тэрбээр МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаярыг огцруулж, сэтгүүлчдийн онц их хурал хуралдуул хэмээн өнгөрсөн оны есдүгээр сард хэвлэлийн хурал хийж бужигнуулж байлаа.

Г.БАЯРХҮҮ: АПУ-гийн маркетингийн захирлаар ажиллаж байсан, “Bat Solution Partners” компанийн гүйцэтгэх захирал Г.Баярхүү МАН-ын дарга У.Хүрэлсүхийн дэмжлэгтэйгээр өрсөлдөхөөр болжээ. Тэрбээр энэ удаад нэрээ оруулж ирсэн бас л их сонин хүн. Тэрбээр 2002 оноос хойш борлуулалт, маркетинг, брэндингийн чиглэлээр ажиллаж хүнс, харилцаа холбоо, уул уурхай зэрэг олон салбарт бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлж зах зээлд хүн юм байна. Тэрбээр сайн маркетинг хийдэг туршлагаараа МҮОНРТ-ийн захирлын албыг төвөггүй аваад явчхаж мэдэх л юм.

Р.ГАНДИЙМАА: Түүний хувьд МҮОНТ-ийн захирал болон ММ агентлагийн тоймчоор ажиллаж байсан мэргэжлийн сэтгүүлч. Сэтгүүлч  Р.Гандиймааг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг болон Сангийн сайд Б.Жавхлан зүтгүүлсэн бололтой. Тэрбээр МҮОНРТ-д ММ агентлагт 17 жил тасралтгүй ажиллахдаа орчуулагч-редактораас сурвалжлагч, редактор, тоймч, продюсер, Монголын Мэдээ сувгийн захирал болтол ахисан чадварлаг сэтгүүлч. Тэрбээр мэргэжлийн үнэ цэнэтэй карьераа устгуулсандаа биш цаашид өөр шигээ шулуун шударга, асуудлыг хав дарж гөлөгнөдөг биш нүүр тулж хэлж чаддаг зоригтой, зүрхтэй сэтгүүлч нөхдийнхөө эр зоригийг мохоохгүй гэсэндээ Л.Нинжжамцтай тэмцэж буйгаа илэрхийлдэг.

М.АМАРБАЯР: “Эрдэнэс тавантолгой” компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр. МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн зөвлөхөөр ажиллаж байгаад “Эрдэнэс тавантолгой” руу орсон. Ерөнхийлөгч болон Г.Занданшатар, мөн “Эрдэнэс тавантолгой” компанийн захирал Б.Ганхуягаар дамжуулж дэмжлэг авч, МҮОНРТ-ийн гүйцэтгэх захирлаар очих боломж харагдаж байна. Тэрбээр ТВ5 телевизэд олон жил сэтгүүлчээр ажиллаж байсан, туршлагатай сэтгүүлч юм.

Г.ГЭРЭЛ: МҮОНРТ-ийн дэд захирлаар ажиллаж байсан энэ бүсгүй одоо Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр түр ажиллаж буй. Тэрбээр 2001 оноос Үндэсний телевизийн эфирт ажиллаж эхэлсэн байдаг. МУИС-ийг олон улсын харилцааны сэтгүүлч мэргэжлээр төгссөнөөс хойш тасралтгүй телевизийн салбарт ажиллаж буй юм. Түүнийг Ж.Мөнхбат тэргүүтэй гишүүд дэмжиж байгаа юм билээ. Гэхдээ тэрбээр өмнөх халагдсан Нинжжамц захирлын хүн учраас хамт олон нь түүнийг хэзээ ч дэмжихгүй.

Э.ДАГИЙМАА: МСНЭ-ийн Телевизийн салбар хариуцсан захирлын сонгуульт ажилтай, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, чадалтай, чадвартай сэтгүүлчдийн нэг юм. Сү.Батболдыг хотын дарга байхад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байсан. БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл түүнийг дэмжиж оруулж ирж байгаа гэнэ. Гэхдээ дэмжигдэх магадлал тун бага.

Т.БАТ-ОРГИЛ: 2020 оны УИХ-ын сонгуульд ХҮН-аас бие дааж нэр дэвшээд гарч чадаагүй. ХҮН намыг анх үүсгэн байгуулалцсан гэдэг. Мөн дуучин мэргэжилтэй бөгөөд ардын жүжигчин Н.Сувд гуайн хүү. Нэр дэвшигчдээс хамгийн онцолж болох либериал хүн. Эдийн засгийн чиглэлийн супер мэдлэгтэй, хэлний боловсрол өндөр, бизнес удирдаж байсан туршлагатай. Гэхдээ ямар ч намын дэмжлэггүй орж ирж байгаа нь сонин үзэгдэл болж байна.

Бусад нэр дэвшигчдийн хувьд:

  1. Ө.Цэвэлсүрэн
  2. Н.Болормаа
  3. Б.Цондовдорж
  4. Ш.Отгон-Өлзий
  5. Б.Эрдэнэбаатар
  6. Б.Цэдэн
  7.  Т.Батзориг нар байна. 
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин-2
Зочин-2
2021-03-05 14:28

Эдгээр хүмүүсийн дотроос Гандиймаа, Бат-Оргил,Бүрэнбаатар нар арай дээгүүр байж мэдэх юм. Ер нь ТВ-ийн өнгө царай өөрчлөгдөх ёстой. Царай зүс,биеэ авч явах байд�##�, үг яриа цэгцтэй, ойлгомжтой байх. Өнөөдөр ТВ-гээс Чимгээ, Ундр�##�, Одзаяа, Ичинхорлоо нарын чимэг болсон бүсгүйчүүдээс монголын эмэгтэйчүүдийн төлөөлөл гэж харахаар бахарх�##�тай санагддаг.

bold
bold
2021-03-05 14:58

TV-tehilogo,tv-iin nevteruuleg,shuud damjuulaltiin hiits nairuuulga ali deer yed uurchilugdsun gedgiig mederch baigaa hun baigaa bolov uu haha

Зочин
Зочин
2021-03-05 15:20

Зүгээр мэдээлж болдоггүйнмуу. Өөрийгөө тоосон гэж нэмж доромжилдог нь яаж байгаан. Танайх тэгж хүн доромжлоод байхаар лут илүү эрхтэй хэвлэл мөн үү. Хүний эрхийн боловсролтой байх хэрэгтэй шүү з�##�уусаа

Зочин
Зочин
2021-03-05 15:57

Гэрэл хүүхэн сонгогдож чадахгүй бол ахиад л үймээн бужигнаан.

Зочин
Зочин
2021-03-05 17:24

Үндэсний тв өөдлөхгүй юмаа олигтойч хүн үзхээр юм �##�га

Уншигч
Уншигч
2021-03-05 17:43

Амарбаяр Бүрэнбаатар 2 с л сонголт хийх хэрэгтэй, мҮОНТ д аав хэрэгтэй, сүүлийн 10 гаруй жил ээжүүд толгойллоо

зочин
зочин
2021-03-05 18:34

Баторгил бол өөрчлөнө дөө.

Зочин
Зочин
2021-03-05 22:13

bat-orgil dr shuu

Холбоотой мэдээ

Back to top button