Нийгмийн
Сүхбаатарт очсон халдвартай иргэний ойрын хавьтал, нийт 11 хүний шинжилгээ СӨРӨГ гарчээ

Улаанбаатар хотоос гуравдугаар сарын 4-ны өдөр Сүхбаатар аймагт автобусаар очсон таван иргэний нэг нь Мөнххаан сумд буусан бөгөөд тэрбээр батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байсан талаар бид мэдээлсэн.
Тус таван иргэний ойрын хавьтлуудыг тогтоож нийт 11 хүний PCR шинжилгээний сорьцыг Дорнод аймаг руу явуулсан байна. Тодруулбал, бүх иргэний хариу сөрөг гарчээ. Гэсэн ч гурав хоногийн дараа Мөнххаан сумын иргэнээс давтан шинжилгээ авах юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.