УЛС ТӨР

АН-ын хоёр “толгой”-ны учрыг Дээд шүүх “ОЛНО”

Хоёр толгойтой болсон АН хоёр даргаа сонгосон. С.Эрдэнэ “толгойтой” АН-ын даргаар М.Тулгат гэх залуу дөрвөн хүнээс саналаар илүүрхэж, Ц.Оюунгэрэлийг ардаа хаяж сонгогдсон.

Ц.Туваан толгойтой АН-ын даргаар “Тэсо” корпорацийн эзэн, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл мөн л гурван залууг саналаар илүүрхэж дарга болчхоод байгаа.

О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг хоёр талдаа их хурал хийгээд, даргаараа батламжилчихсан. Тодруулбал Ц.Туваан талын АН-ын хувьд өнгөрсөн долоо хоногт хөл хорио, Засгийн газрын шийдвэрийг уландаа гишгэн барин байж Дүнжингарав худалдааны төвийн задгай талбайд олон зуун хүн цуглуулаад Их хурлаа хийв. Түүнээс хэд хоногийн дараа С.Эрдэнийн талын АН-ын их хурал болсон.

Одоо АН энэ хэвээрээ шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг явах уу, эвлэлдэн нэгдэх үү гэдэг анхаарал татаж байна. Тэдний маргаан Дээд шүүхэд үргэлжилж буй. Тодруулбал хоёр намын дарга бичиг баримт, намын даргаа бүртгүүлэхээр холбогдох бичиг баримтуудаа Дээд шүүхэд хүргүүлээд байна. Гэхдээ Дээд шүүхэд коронавирусийн халдвар гарсан учраас шүүх хурлууд хойшилсон. Тиймээс АН-ын бүртгэлийн маргаан ч дагаад хойшилж байна гэсэн үг.

Дээд шүүхээс аль нэгийг нь батламжлахгүй, нөгөөг нь хүчингүй гэхгүй бөөрөнхийлсөн шийдвэр гаргаад байгаа учраас эл асуудал өнөөдрийн ийм түвшинд хүрчхээд буй. Өөрөөр хэлбэл АН-ыг ийм доройтол, хүчгүйдэлд хөтлөх замыг Дээд шүүх албаар заагаад байна уу гэх хардлага ч дагуулаад байна.

Энэ бүхний эцэст гарах том хохирол нь юу байх бол. АН нэн даруй учраа олохгүй бол Ерөнхийлөгчийн сонгуульд шууд ялагдал хүлээнэ. Монголын ардчилал булшлагдах цаг ойрхон ирэв. МАН МАХН намын нэгдэл сөрөг хүчин, өрсөлдөгчгүйгээр шууд төрийн тэргүүний суудал эзлэх шаанс тун өндөр болоод байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-19 12:52

Дээд шүүхэд �##�ь т�##� нь илүү их мөнгө өгнө тэр т�##�д шийдвэр гарна.

зочин
зочин
2021-04-19 14:59

ЯЛЗАРСАНГ �######�УУЛААД ЭРҮҮЛИЙГ ҮЛДЭЭГЭЭД ӨГӨӨЧ!!!

зочин
зочин
2021-04-19 15:19

өөрсдөө учраа олно биз дээ шүүх ямар урдаа барьдаг мод юм уу тэгээд сүүлд нь хэдэн муусайн шүүгч нар луу есөн шидээр хэлэх нь үү АН гэж одоо болимоор болж дээ хөгжилд битгий саад болоод бай

Зочин
Зочин
2021-04-19 16:36

�##�ь �##�иныг нь бүртгэхгүй учраа олоод ир гээд буцаа, сонгуульд бүү оролцуул. энэ хариуцлагыг эрдэнэ хүлээнэ

ЗОЧИН
ЗОЧИН
2021-04-19 17:12

ЭНЭ ДЭЭД ШҮҮХ МАН-Н ШҮҮХ ЮМ УУ ХААШАА ЮМ? АН-ЫГ ЯНАГЛАН ХОРЛООД БАЙХАА БОЛИОЧ. ЭНЭ МОНГОЛД ЧИНЬ СӨРӨГ ХҮЧНИЙ ДУУ ХООЛОЙ ЧУХАЛ БОЛЧИХООД БАЙНА.

Холбоотой мэдээ

Back to top button