ДЭЛХИЙМэдээЭнтертайнмент

Жюль Верний зөгнөлүүд бүгд биелсэн

Хүн төрөлхтний түүхийн явцад суут, өвөрмөц хүмүүс үеийн үед байсаар ирсэн.

Тэдгээр суутнууд хүн төрөлхтнийг ямар ирээдүй хүлээж байгааг, технологийн шийдэл, хөгжил дэвшлийн талаар зөгнөн, таамагласан нь элбэг. Өмнө нь бид Нострадамусын Дэлхий дахин юу тохиолдох талаар зөгнөсөн 8 бошгийг мэдээлсэн. Энэ удаад та бүхэндээ бас нэг агуу “зөн билэгт” хүмүүний зөгнөлийг орчуулан хүргэе.

Бид аль хүүхэд байхаасаа л алдарт Жюль Вернийн зохиолуудыг сэтгэл догдлон уншдаг байсан. Жюль Верн бол Францын зохиолч, улс төрч бөгөөд Херберт Жорж Уэллсийн хамтаар шинжлэх ухааны уран сэтгэмжийн зохиолын төрөл жанрыг үндэслэгчдийн нэг гэгддэг.

Түүний “Ахмад Немо”, “Дэлхийн гүн рүү аялсан нь” /1864/, “Ахмад Грантын хүүхдүүд” /1867-1868/, “Усан доогуур хорин мянган бээр аялсан нь” /1869/, “Дэлхийг тойрсон 80 хоног” /1873/, “Мөсөн дундах Сфинкс буюу Өмнөд туйлын нууц” /1897/ гэх мэт зохиолуудаар нь түүнийг сайн мэддэг. Тэгвэл тэрбээр ном зохиол бүтээхийн хажуугаар ирээдүйг зөгнөсөн байдаг.

Энэ агуу зохиолчийн бүтээлүүддээ чухам юуг урьдчилан зөгнөж байсныг санацгаая.

Сансрын нислэг

Жюль Верн зохиолдоо сансрын нислэгийн талаар зөгнөсөн байдаг. Нислэгийн үеэр түгжрэл үүсч байгаа талаар ч дурссан байдаг. Их бууг ашиглан тэнгэрт хөөрдөг байсан үе бий. Гэсэн ч тэрбээр сансрын пуужин ашигладаг болно хэмээн таамагласан байдаг. Нислэг чухам яаж явагдах талаар нарийвчлалтай дүрсэлсэн байдаг. Бүр сансрын пуужин хөөргөх орчин үеийн сансрын хөлгийн боомтыг хүртэл дүрсэлсэн юм. Сансрын хөлгөөр зорчих зорчигчдын тоог дурьдсан нь “Апполон” хөлгийн багийн гишүүдийн тоотой тохирч байдаг нь тун гайхалтай.

Шумбагч онгоц

Мэдээж Жюль Верн хүн төрөлхтөн шумбагч онгоц зохион бүтээнэ гэдгийг урьдчилан таамаглаагүй. Гэсэн ч, агуу зохиолчийн амьдарч байсан тухайн үед шумбагч онгоцууд аль хэдийн байсан хэдий ч тухайн үеийн завины бүтэц, хэлбэр дүрс тун “бүдүүлэг” байсан нь мэдээж. Тэгэхээр орчин үеийн шумбагчтай харьцуулашгүй технологийн асар том ялгаатай.

Агаарын тээвэр

Жюль Верн агаарын тээврийн хөгжлийг хүртэл зөгнөсөн байдаг. Нисэх онгоц зохион бүтээгдэж, байлдааны нөхцөлд ашиглах талаар ч маш нарийн таамагласан байдаг. Нэмж дурьдахад, тэрбээр хөнгөн цагаанаар хийсэн нисэх онгоцны талаар тайлбарласан.

Дэлхийг тойрон аялах талаар

Түүний 1873 онд туурвисан “Дэлхийг тойрсон 80 хоног” зохиолд Дэлхийг тойрон аялсан тухай өгүүлдэг. Гэсэн ч, 80 хоногт биш 80 цагийн дотор Дэлхийг тойрсон хэмээн өгүүлдэг.

Дашрамд дурьдахад, өнөө цагт Дэлхийг 72 цагийн дотор аюулгүй тойрох боломж бүрдсэн билээ.

Цахилгаан сандлаар цаазын ял гүйцэтгэх тухайд

Жюль Верн анхны зохиолуудынхаа нэгэнд хүн төрөлхтөн XX зууны дунд үеийн үйл явдлыг дүрсэлсэн байдаг. Тэрхүү зохиолдоо цахилгаан гүйдлийн тусламжтайгаар цаазын ял гүйцэтгэх ялыг гүйцэтгэж байгаа тухай өгүүлдэг.

Усан дор аялах талаар Хүн төрөлхтөн усан дор аялах болно гэсэн таамаглыг 1869 онд туурвисан “Усан доогуур хорин мянган бээр аялсан нь” хэмээх бүтээлдээ зөгнөсөн байдаг. Тэрбээр хүнийг усанд шумбах болно хэмээн гайхалтай сайн зөгнөсөн. Тухайн үед хэдийгээр усанд шумбах хувцас хэрэглэл аль хэдийн идэвхитэй хэрэглэгдэж эхэлсэн байсан. Гэсэн ч, тэр үед цилиндртэй бие даасан хөдөлгөөн хийх боломжгүй байсан юм.

(Эх сурвалж: yoki.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

3 Сэтгэгдэл

  1. Танай сайт одоо янз бүрийн худ#### юм бичихээ боль. Өөр бичих юм олдохгүй байна уу. Агуу зөнч Нострадамус гэх шиг. Нострадамус гэдэг чинь хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн том худ#### хуурмаг, з####илан юм. 2021 онд амьдарч байгаад тийм юмаар хөөцөлдөх танай сайт шиг юм үнэхээр хогийн, өрөвдөлтэй юм аа. Чааваас амьтад

  2. Жюль Верн Ахмад Немо гзж зохиол бичээгүй.Харин Усан доогуур 20000 бээр аяласан нь романаар нь ЗХУ-д ийм нэртэй кино хийсэн юм.Ер нь энэ хүн бол Нострадамус шиг зөнч биш зүгээр л зөгнөлт зохиолч хүн. Tэр зохиолууддаа нийт 108 зөгнөлт санаа дэвшүүлсэнээс одоогоор 100 орчмыг нь хүн төрөлхтөн нээж ашиглаж байгаа гэж үздэг.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button