Нийгмийн

Газрын маргаанаар төр, иргэд, хувийн хэвшил зөвшилцөнө

Хан-Уул дүүргийн зургадугаар хороон дахь газрын маргаантай асуудлаар төр, хувийн хэвшил, иргэд гурван талд зөвшилцөхөөр болжээ.

Хан-Уул дүүргийн Яармагийн дэнжид үүссэн газрын маргаантай асуудлаар Нийслэлийн хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар болон Нийслэлийн Газар Зохион Байгуулалтын Албаны дарга А.Энхманлай, Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, Хөгжлийн Газрын дарга Ц.Тулга тэргүүтэй албаныхан очиж ажиллажээ.

Энэхүү газарт Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2008 онд орон сууцны зориулалттайгаар барилга барихаар олгосон байна. Энэ нь компанийн мэдэлд 2010 онд  шилжсэн ч хоёр жилийн хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр эзэмших эрхийг нь цуцалсан гэж Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай мэдэгдлээ. 

Тус компани Захиргааны хэргийн шүүхэд хандаж шүүхээс 2019 онд дээрх шийдвэрийг мөн цуцалсан аж. Одоо энэхүү маргаантай асуудлыг шийдэхээр гурван талд хэлэлцэж байна.

О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button