Нийгмийн

“Яармаг” худалдааны төвийн зүүн уулзвараас хойших замын ажил 85 хувьтай байна

Хан-Уул дүүргийн тавдугаар хороо, “Яармаг” худалдааны төвийн уулзвараас хойших 0.8 км авто замын ажлын явц 85 хувьтай байна. Тус замын ажлын хүрээнд далангийн дүүргэлт, цементээр бэхжүүлсэн суурь, хашлага суурилуулах, асфальт бетон хучилт, борооны ус зайлуулах шугам, хэвтээ тэмдэглэгээний ажлууд хийгдэж, авто замын зорчих хэсэг бүрэн дууссан. Тухайн авто замын явган хүний замын трасст 25 нэгж талбар өртсөнөөс таван нэгж талбарыг бүрэн чөлөөлсөн, 20 нэгж талбарыг чөлөөлөхөөр ажиллаж байна.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан зам барилгын ажлын нөлөөлөлд өртөөд байгаа байршлуудыг чөлөөлөх талаар дүүргийн газрын алба болон бусад холбогдох байгууллагатай хамтран ажиллах, мөн гэрээт хугацаандаа зам барилгын ажлыг чанартай гүйцэтгэж дуусгахыг гүйцэтгэгч байгууллагад үүрэг болголоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button