Нийгмийн

Солонгос төмсний салат хийх жор

Солонгос төмсний салатын жорыг танилцуулж байна. Энэхүү жорыг та бүхэн амралтын өдрөө туршаад үзээрэй.

ОРЦ:

  1. Төмс
  2. Өргөст хэмх,
  3. Сонгино
  4. Лууван
  5. Хиам (та дуураймал наймалж мах эсвэл утсан хулд загас хэрэглэж болно)
  6. Өндөг
  7. Элсэн чихэр
  8. Давс
  9. Майонез

ХЭРХЭН ХИЙХ ВЭ?

  1. Төмсөө хальсалж, хуваагаад чанана. Бага зэрэг давс хийгээрэй. Төмсөө болсоных нь дараа усыг нь асгаад хүйтэн усанд сойлгүй нухаарай.

2. Сонгиноо буузны мах шиг жижигхэн хэрчээд нухсан халуун төмсөн дээрээ хийж, хутгаарай

3. Өргөст хэмхээ нимгэн хэрчиж, дээр нь халбага давс цацаарай.

4.Өндгөө чанаж, буузны мах шиг татна.

5. Луувангаа нимгэн зорж, хэрчинэ

6.Хиамаа буузны мах шиг хэрчинэ

7. Харин одоо бүгдийг нь халуун төмсөн рүүгээ хийгээрэй. Дээрээс нь халбага давс, перец, нэг аяга майонез хийж сайн хутгаарай.

Бэлэн болсон салат ингэж харагдана.

Зургийг seonkyounglongest.com сайтаас ашиглав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button