Нийгмийн

ЖОР| Илчлэг багатай өглөөний цай бэлдэж сурцгаая

Хэрэв та жингээ хасаж байгаа бол өглөөний цайгаа хэзээ ч мартаж болохгүй. Өглөөд илчлэг багатай өег зууш, зутанг идэх нь бодисын солилцоог сайжруулахаас гадна, биеэс хорт бодисыг гадагшлуулах үүрэгтэй.

ОВЪЁОСНЫ ЗУТАН

ОРЦ:

  • Ус - 400 гр
  • Овъёос - 50гр
  • Сүү - 100 гр
  • Нэрсний чанамал - 1 цайны халбага

ХИЙХ АРГА:

  • 400 гр усаа буцалгана.
  • Овъёосоо буталж, нунтаглана.
  • Буцалсан усандаа урьдчилан бэлдсэн овъёосоо нэмж 3-5 минут дахин буцалгана.
  • Сүүгээ нэмж бага зэрэг халаагаад дээр нь 1 цайны халбага нэрсний чанамал хийж идэхэд илүү амттай болно.

Тус зутан нь тураахаас гадна, цусан дахь холестериний хэмжээг багасгаж зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлнэ. 

ЭРДЭНЭШИШТЭЙ ШАРСАН ӨНДӨГ

Өндөг нь уураг, өөх тосыг тэнцвэртэй хэмжээгээр агуулдаг учраас өдрийн туршид цатгалан мэдрэмж төрүүлнэ. Та өглөөний цайндаа өндөг идэхдээ нүдэлж шарах, эсвэл эрдэнэшиш, броколли байцаа, шанцай зэрэгтэй хольж шарж болно. Ингэснээр амт чанараар илүү баялаг болох юм. 

ОРЦ:

  • 2 ширхэг өндөг
  • Чимх давс
  • Лаазалсан эрдэнэшиш эсвэл органик эрдэнэшиш 30 гр
  • Оливийн тос
  • Ногоон сонгино 1 салаа

ХИЙХ АРГА:

  • Оливийн тосноос багаханыг хийж, хайруулын тавгаа сайтар халаана.
  • Шилэн аяганд өндгөө хагалан хийж, дээр нь давс болон ногоон сонгиноо хэрчиж хийгээд сайтар хутгана.
  • Хэрэв лаазалсан эрдэнэшиш сонгосон бол шүүсийг нь асгаж, цэвэр усаар зайлах хэрэгтэй.
  • Үүний дараа шүүж тавина.
  • Халаасан хайруулын тавгандаа өндгөө жигд тарааж шарна.
  • Өндөг бүрэн шарагдаагүй байх үед эрдэнэшишнээс хийж тараана.
  • Ингээд өндгөө эргүүлж, хагас болгосны дараа таваглан идээрэй!
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button