СПОРТ

Улс тунхагласны баярт улсын харцага Б.Орхонбаяр түрүүллээ

Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 97 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан өнөөдөр Бөхийн өргөөнд болов. Эл барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын гарьд Ө.Бат-Орших тэргүүтэй 128 бөх барилдсанаас Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат бөх, улсын харцага Б.Орхонбаяр түрүүллээ.

Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэн, улсын харцага О.Хангай, Н.Золбоо нар шалгарав.

Хэдхэн хоногийн өмнө шинээр улсын харцага болсон Б.Орхонбаяр улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд хоёр дахиа түрүүлж байгаа нь энэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button