ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Япон улс 2025 оноос хойш Сар луу сансрын нисгэгчид илгээнэ

Япон улс Саран дээр газардах ажиллагааг АНУ-тай хамтран хэрэгжүүлэх аж. Дэлхийн хиймэл дагуулын ойр орчмын болон гадаргуу дээр хэрэгжүүлэх өргөн хүрээний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл юм байна.  

Японы Засгийн газар сансрын нисгэгчдээ Саран дээр буулгах бодолтой байна. Энэ талаар тус улсын Ерөнхий сайд Кишида Фүмио мягмар гараг /2021.12.28/-т Токиод болсон сансар судлалын стратегийн хурал дээр хэлсэн үгэндээ дурдав.

Эл хөтөлбөрийг АНУ-тай хамтран хийхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, арванхоёрдугаар сард Японы сансар судлалын агентлаг хөтөлбөрийг  хэрэгжүүлэхэд оролцох сансрын нисгэгчдийг шинээр бүртгэх ажлын хүрээнд зохих өргөдлийг хүлээн авч эхэлсэн. Өргөдлийг 2022 оны гуравдугаар сарын 4 хүртэл хүлээн авах аж.

Одоо Японы сансар судлалын агентлагийн сансрын нисгэгчдийн корпус долоон хүнээс бүрдэж байгаа ба гишүүдийн дундаж нас 52 байна. 2030 он гэхэд Сарыг идэвхтэй судлах төлөвтэй байгаа бөгөөд тэр үед гишүүдийн зөвхөн хоёр нь л хөтөлбөрийг гүйцэтгэх боломжтой, харин бусад нь тэтгэвэртээ гарах юм.  

2019 оны хавар АНУ-ын NASA Сарыг судлах хөтөлбөрийн төслийг зарласан ба Токио 2019 онд Америкийн Сарны хөтөлбөрт нэгдэх шийдвэрээ мэдэгдсэн. Үүний хүрээнд Японы Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яам болон NASA хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан удаатай.

Хамтарсан хөтөлбөрийн хүрээнд тоног төхөөрөмж нийлүүлэх, Сарны гадарга дээрх мэдээлэл солилцох, Саран дээр явагчийг хамтран бүтээх, мөн Японы сансрын нисгэгчдийг Сар луу илгээх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар болов.

(Эх сурвалж: Kyodo News)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button