ДЭЛХИЙНИЙГЭМ

АНУ-ын арми эцэг эхгүй 1.5 мянга орчим афган хүүхдийг нүүлгэн шилжүүлжээ

Энэ оны наймдугаар сард Афганистаны 1,450 гаруй хүүхдийг АНУ-ын цэргүүд  Кабулаас эцэг эхгүйгээр нь нүүлгэн шилжүүлжээ. Энэ талаар Америкийн дүрвэгсдийн албанаас авсан мэдээлэлд үндэслэн “Си-Эн-Эн” /CNN/ агентлаг мэдээлэв.

Телевизийн сэтгүүлчдийн хэлж буйгаар, тэдгээр хүүхдүүдийн олонх нь эцэг, эхтэйгээ уулзахгүй байх магадлалтай гэнэ.

Калифорнийн иргэн афган-америк хүүхдийн эмч Сабрина Парино хэлэхдээ, “АНУ-д мянга гаруй афган хүүхэд орон гэргүй болсон нь үнэхээр сэтгэл өвтгөм, цочирдмоор хэрэг” хэмээв.

АНУ-ын хүүхдийн эрхийн төлөө тэмцэгчид олон хүүхэд гэр бүлийнхээ хамт Афганистанаас дүрвэх гэж оролдсон ч гадаадынхныг нүүлгэн шилжүүлэх үймээн самууны үеэр төөрсөн, эцэг эхээсээ өнчирч хоцорсон хүүхдүүд байгаа гэв. Мөн хүүхдүүдийн зарим нь наймдугаар сарын 26-нд Кабулын нисэх онгоцны буудалд тэсрэх бөмбөг дэлбэрч, 200 орчим хүн амиа алдах үеэр эцэг эхгүй болж үлдсэн гэж мэдэгдэв.

Албан ёсны мэдээллээр, эцэг эхийн хараа хяналтгүйгээр АНУ-д хүргэгдсэн 1,450 хүүхдийн дийлэнх олонх нь америк дахь төрөл төрөгсдийнхөө гэр бүлд очсон, мөн зарим нь энэ оны наймдугаар сард Кабулаас гдүрвэж чадсан төрөл төрөгсөдтэйгээ хамт амьдарч эхэлсэн байна.

Түүнчлэн, Америкийн албаныхны мэдээлснээр, зарим хүүхдүүдийг эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн бөгөөд тэд Афганистанаас афганчууд болон гадаадын иргэдийг нүүлгэн шилжүүлэх олон улсын ажиллагаа дууссаны дараа эх орноосоо дүрвэж, АНУ-д ирсэн аж. Гэсэн ч, 250 орчим афган хүүхэд АНУ-ын Засгийн газрын асрамжийн газарт үлджээ.

Афганистаны нийслэл Кабул хотыг наймдугаар сарын 15-нд хэт даврагчдын “Талибан” хөдөлгөөнийхөн эзлэн авсны дараа АНУ-ын цэргийн тээврийн нисэх онгоц болон түүний холбоотнууд Кабулаас гадаадын иргэд болон афганчуудыг нүүлгэн шилжүүлэх эмх замбараагүй цэргийн ажиллагаа эхэлсэн.

“Талибан” хөдөлгөөнийхний хэлмэгдүүлэлт, тамлалтаас айж эмээсэн  афганчууд ийнхүү улсаасаа дүрвэх болсон. Тэднийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа зохион байгуулалт муутай, үймээн самуун гарч, олон арван хүн амь үрэгдэж, шархадсан юм.

Наймдугаар сарын 31-нд Талибанчуудын шаардлагын дагуу нүүлгэн шилжүүлэх ажиллагаа нэгмөр дууссан ба гадаадын бүх цэргийн албан хаагч Афганистанаас гарсан. Хоёр долоо хоногийн дотор АНУ-ын Төв командлалын тэргүүн, генерал Кеннет Маккензи ажиллагааны төгсгөлд хэлэхдээ, түүний харьяалагдах алба хаагчид Кабулаас 79 мянга гаруй энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж чадсаны 6 мянга нь Америк, 73,5 мянга гаруй нь афган иргэд болон гуравдагч орны иргэд байсан гэжээ.

Нийтдээ гадаадын армийн ангиуд Афганистаны нийслэлээс 123 мянган гадаадын иргэн, афганчуудыг цэргийн тээврийн онгоцоор нүүлгэн шилжүүлж чадсан байна. Наймдугаар сарын 31-ний дараа Катар улсын зуучлалаар АНУ-ын 3 мянга гаруй иргэн, Афганистаны иргэдийг Афганистанаас гаргах боломжтой болсон билээ.

(Эх сурвалж: CNN)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-29 21:08

Эх эцгээс нь илүү америк ардчил�##� өгнө гэж бөмбөгдөж �##�лага хийсэн америкууд сири, югослав, ирак, ливийн өнчрүүлсэн сая хүүхдийг яах гэж байна?

Холбоотой мэдээ

Back to top button