ЭДИЙН ЗАСАГ

Цайрын үнэ огцом өсжээ

Лондонгийн металлын биржид цайрын үнэ огцом өссөн байна. Эл төрлийн бүтээгдэхүүний үнэ өнөөдрийн байдлаар 3,986 ам.доллар байна.

Эл төрлийн бүтээгдэхүүний үнэ өсөх болсон шалтгаан нь газрын тосны үнээр шууд хамааралтай болоод байгаа юм. Учир нь дэлхийн зах зээл дээр баррель газрын тосны үнэ 120 ам.долларт дөхсөн нь бүхий л түүхий эд, бүтээгдэхүүний тээвэрлэлтийн зардал нэмэгдэх үндэс болоод байна.

Манай улсад цайр экспортолдог хоёр компани байдаг бөгөөд жилд дунджаар 100-120 мянга орчим тонн цайрын баяжмал экспортолж төсөвт төвлөрүүлдэг билээ. Тэгэхээр дэлхийн зах зээлд цайрын баяжмалын үнэ өсөх нь экспорт хийдэг манай улсын хувьд ашигтай аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button