Нийгмийн

ВИДЕО: Сайтуудын зардал гаргаж бүтээсэн контентуудыг үнэгүй уншдагаа мэддэг үү

Өдөр тутмын сонин, сэтгүүлийг мөнгөөр худалдан авч, уншдаг. Харин мэдээллийн сайтууд өөрсдөөсөө зардал гарган контент бэлтгэж, иргэдийг үнэгүй уншаач гэж “гуйдаг”.  Харин иргэд мэдээллийн сайтаас мэдээ, сурвалжилга, нийтлэл, ярилцлага үнэгүй уншдаг гэдгээ мэддэг, анзаардаг болов уу.

Манай сайтын сурвалжлах баг спийк аут байдлаар иргэдээс дээрх асуултыг асуулаа. Ингэхэд:

  • Мэдээллийн сайт гэж яг юу болохыг хараахан мэдэхгүй, “Яг юу байдаг билээ” гэх
  • Мэдээллийн сайтын бэлтгэсэн агуулгуудыг үнэгүй уншдаг гэдгээ мэддэггүй
  • Мэдээллийн сайтуудыг тодорхой хэмжээний зардлаар контент бүтээдгийг мэддэг
  • Ямар нэгэн байдлаар ашигтай ажилладаг болоод л ингэж зардал гарган контент бүтээдэг байх гэх хариултуудыг өгч байлаа.

Цөөн тооны иргэн мэдээллийн сайтуудыг тодорхой хэмжээнд төлбөр төлж унших нь зөв гэсэн байр суурийг илэрхийлж байсан бол зарим нь хэрэв мөнгө төлж уншдаг болбол уншигчийн тоо цөөрнө гэж бодож буйгаа хэлсэн юм. Иргэдийн хамгийн их сонирхож, тавьсан асуулт нь “Мэдээллийн сайтуудыг хаанаас санхүүждэг юм бол?” байв.

ВИДЕО:


"ЭГҮҮР"-ийн сэдэв: Монголын мэдээллийн сайтууд яагаад гажуудав. Бид хаашаа явах ёстой вэ

Энд дарж уншаарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button