ДЭЛХИЙЭнтертайнмент

В.Путиний хар зүрхийг хайлуулдаг "Үнсгэлжингүүд"

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин. Тэрбээр өдгөө 70 настай. Хоёрдугаар сарын 24-нд Украин руу довтлох зарлиг гаргаж, Орос-Украины дайныг эхлүүлж, одоо энэ дэлхийн хамгийн адгийн муу хүн болж, чичлүүлж байгаа. Түүнийг Адольф Гитлертэй хүртэл зүйрлэн жишиж Владимир Владимирович Путлер ч гэх болов. Тэгвэл Путиний хувийн амьдрал, ялангуяа түүний амраг бүсгүйчүүдийн талаарх мэдээлэл оросуудын болон гадаадынхны сэтгүүлчдийн анхаарлыг татсаар ирсэн. Бүр зөвхөн Путиний хувийн амьдралыг “мөшгих” чиглэлээр дагнасан сэтгүүлчдийн тусгай баг ч бий.

Ингээд энэ удаад бид “Путиний Үнсгэлжингүүд” гэх сэдвээр Путинтэй учир начир ургуулж, хөлжиж, хүүхдийг нь төрүүлсэн сайхан гэх тодтголтой бүсгүйчүүдийн түүхийг өгүүлье.

ҮНСГЭЛЖИН №НЭГ

Санкт-Петербург хотын оршин суугч Светлана Кривоногих гэж нэгэн бүсгүй бий. “Proekt Media” багийн сэтгүүлч Светлана Кривоногихын талаар ярьсны дараа олонд танигдаж, алдартай болсон нэгэн.

“Iron Masks” буюу “Төмөр маск” хэвлэлд түүнийг Владимир Путинтэй уулзсаныхаа дараа учиргүй баяжсан гэж нийтлэв. 2003 онд Кривоногих охин төрүүлж, Елизавета Владимировна гэсэн нэр өгсөн байна. Гэтэл, охиныг хаанаас нь ч харсан царай төрх нь яг л Владимир Путинтэй төстэй гэж хэвлэлүүд шуугив.

2000 оноос өмнө жирийн нэг цэвэрлэгч хийж байсан эмэгтэй, хожим нь гэнэт л Эдийн Засаг, Санхүүгийн Их Сургуулийн оюутан болж, Путиний анд Юрий Ковальчукийн удирддаг “Россия” банкны хувьцаа болон хэд хэдэн үл хөдлөх хөрөнгө, объектын эзэн болчихов.

Светлана Кривоногих нь “Игора” цанын баазын 75 хувийг эзэмших болж, Ленинградын төвд байрлах Таврийн цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн хувьцааг ч эзэмших болов. Путиний анд Юрий Ковальчук мөн тэдгээр үл хөдлөх хөрөнгийн 25 хувийг эзэмшдэг нэгэн. Ингээд Кривоногихын гэр бүлийн бизнесийн хөрөнгийг “Proekt Media” төслийнхөн үнэлэхдээ, ойролцоогоор 100 сая ам.доллароор үнэлэв. Төслийнхний тооцоогоор одоо Светлана Кривоногихын гэр бүл Санкт-Петербург, Москва, Сочи гээд Оросын хамаг л том хотуудад бараг 1.1 тэрбум рублийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байж магадгүй аж.

Кривоногихын гэр бүл одоо 37 метрийн урттай “Альдога” гэх амралт зугаалгын том дарвуулт онгоцтой.

Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков төслийнхний Светлана Кривоногих, Путин хоёрын холбоо сүлбээг илчилсэн нийтлэлийг “үнэмшилгүй хэрнээ хэт хөнгөн түүх” гэж нэрлэсэн ч, үнэн хэрэгтээ энэ талаар ямар нэгэн тодорхой тайлбар хийгээгүй.

ҮНСГЭЛЖИН №ХОЁР

Путиний өөр нэг “Үнсгэлжин” бол 2000 оны Сиднейн олимпоос бүх төрөлд түрүүлж хүрэл медаль, 2004 оны Афины олимпоос ганцаарчилсан төрөлд /бүх төрөлд/ мөн түрүүлж Олимпын алтан медалийн эзэн авсан Алина Кабаева. Мөн тэрбээр дэлхийн хоёр удаагийн үнэмлэхүй аварга /1999, 2003/ бөгөөд Европын таван удаагийн үнэмлэхүй аварга /1998-2000, 2002, 2004/,  ОХУ-ын зургаан удаагийн үнэмлэхүй аварга /1999-2001, 2004, 2006-2007/, ОХУ-ын гавьяат спортын мастер тамирчин.

Тэднийг аль 2008 оноос хойш нууц харилцаатай байсан гэлцдэг. Бүр тодорхой өгүүлбэл, 2008 оны дөрөвдүгээр сарын 12-нд “Московский корреспондент” хэвлэлд Алина Кабаева, Владимир Путин нар удахгүй гэрлэх гэж байгаа гэсэн нэгэн сенсацтай нийтлэл гарсан байгаа юм. Яг тэр нийтлэлийг нь Германы “Der Spiegel”, “Stern”, “Die Welt”, “Die Presse” гэсэн сонин сэтгүүлийн редакцууд хөрвүүлэн дахин нийтэлж байв.

Харин Алина Кабаевагийн хэвлэлийн төлөөлөгч Е.Овчинникова тэр нийтлэлийн талаар Кабаева ямар нэгэн тайлбар хийхгүй гээд, нийтлэлийг даруй устгахыг шаардаж. Дөрөвдүгээр сарын 18-нд Сардинид хийсэн хэвлэлийн хурлын үеэр ч В.Путин Алина Кабаеватай нэр холбогдсон тэр нийтлэлд “үнэнийг өгүүлсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй” гээд эрс үгүйсгэж байв.  

Үүний дараа мөн Америкийн “The New York Post” болон Францны “Paris Match” сонинуудад Алина Кабаева, В.Путин хоёр амрагийн холбоотой гэсэн нийтлэл гарав. Францын долоо хоног тутмын нийтлэлд бүр “Алина Кабаева ОХУ-ын хоёр дахь Тэргүүн хатагтай юу?” гэсэн гарчигтай нийтлэгдэж.

Тэд нууцаар уулздаг болохыг Борис Немцов 2011 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр бизнес эрхлэгч Геннадий Тимченкогийн нэхэмжлэлийг хэлэлцэх үеэр Алина, Путин хоёр жирийн найзуудаас ч илүү “дотно” харилцаатай, өөрөөр хэлбэл ор хөнжилийн асуудалтай гэдгийг нь нотлох баримтуудыг дэлгэсэн байдаг. Немцов тэдний “Dassault” гэх хувийн онгоцны нислэгийн маршрутыг Москвагийн Замоскворецкийн шүүхэд танилцуулж байв.

Ингээд Алина Кабаева 2019 оны тавдугаар сарын 7-нд Москвагийн Эх барих эмэгтэйчүүдийн төвд амаржиж, В.Путиний хоёр ихэр хүүхдийг төрүүлсэн гэх мэдээлэл тухайн үеийн бас нэгэн сенсацтай мэдээ болов.

Мөн 2013 Америкйин “Нью-Йорк Пост” /New York Post/ сонинд Кабаева Путинээс охин төрүүлсэн гэж мэдээлж байв. Дам яриагаар бол бас аль 2009 онд Алина Кабаева Путиний хоёр ч хүүг төрүүлсэн гэх яриа бий. Харин энэ удаад 2019 онд дахин ихэр хүү төрүүлсэн аж. Алина Кабаеваг эмнэлэгт хэвтэх үеэр эмнэлгийг бүхэлд нь хааж, бусад жирэмсэн эхчүүдийг хөөж гаргасан гэх мэдээлэл бий. Энэ нь олны хэл ам, хэвлэл мэдээллийнхнээс хамгаалсан арга.

Ингээд амраг Алина нь хүүхдээ эсэн мэнд төрүүлсэнд амаржих төвийн дэд захирал Лейла Адамяныг В.Путин “За заслуги перед Отечеством” буюу “Эх орондоо гавьяа байгуулсан” одонгоор шагнаж, талархлаа илэрхийлэв. Гэвч, В.Путиний бэлэг үүгээр дууссангүй.

Мэдээж Алина Кабаевагаа бэлгээр булав. Путин Алинад 50 сая ам.долларын үнэ бүхий онгоц бэлэглэсэн тухай мэдээлэл оросын болон барууны хэвлэлүүдээр шуугиан тарив. Путин амрагтаа “RA-09009” серийн дугаартай Францад үйлдвэрлэсэн “Dassault Falcon 7X” өндөр зэрэглэлийн тийрэлтэт онгоц бэлэглэв.

2013 онд В.Путин эхнэр Людмила Шкребневагаасаа салж байгаагаа зарлав. Тэдний гэрлэлт 30 жил үргэлжилж, энэ хугацаанд тэд хоёр охинтой болсон.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Алина Кабаева Путинээс дахин хөл хүнд болсон байж болзошгүй талаар “Дэйли Мэйл” /Daily Mail/ мэдээлэв. Эл мэдээг сонсоод Путин тун ч их цочирдсон гэж эх сурвалж мэдээлжээ. Гэрчүүдийн ярьснаар, Путин сэтгэлээр унасан янзтай, хүйтэн хөндий харагдсан гэнэ.

Сонирхуулахад, Оросын өдөөн хатгалга, суртал ухуулгад оролцсоных нь төлөө Европын Холбооноос Алина Кабаевагийн эсрэг хориг тогтоохоор болжээ.

ҮНСГЭЛЖИН №ГУРАВ

Нэгэн цагт барууны сэтгүүлчид загвар өмсөгч байсан Яна Лапиковаг Путиний ээлжит амрагийнх нь жагсаалтад оруулж байсныг “L'Espresso” хэвлэлд дурдаж. Зарим хэвлэлд бичсэнээр Путин, Лапикова хоёрын хооронд Алина Кабаевагийнх шиг урт удаан үргэлжилсэн амрагийн холбоо байгаагүй гэлцдэг. Өөр эх сурвалжууд Путин Алина Кабаеватай нэр холбогдсныгоо нуух гэж, хардлагыг таслан зогсоох гэж зориудаар Яна Лапиковаг хувийн зурагчнаар хөлсөлсөн ч гэдэг.

Яна Лапикова

ҮНСГЭЛЖИН №ДӨРӨВ

“Тайны мира” буюу “Дэлхийн нууцууд” цувралын хөтлөгч, найруулагч Анна Чапман. Тэр 1982 онд мэндэлсэн, Украин.

“Тайны мира” цуврал бол дэлхийн түүх, соёл иргэншил, шинжлэх ухаан, тайлагдашгүй нууцлаг түүхүүдийг эрэн сурвалжилдаг алдартай цуврал. Эл цувралаараа Анна Чапман олны танил болсон.  

Оросын тагнуулын ажилтан, Орос гаралтай бизнес эрхлэгч эмэгтэйн халхавч дор АНУ-д үйл ажиллагаа явуулдаг. Путиний нэгэн адил Оросын КГБ буюу Улсыг Аюулаас Хамгаалах Хорооны нууц ажилтан, тагнуулч.

2010 оны зургадугаар сард түүнийг АНУ-ын эрх баригчдад гадаадын засгийн газартай хамтран ажиллаж байгаагаа санаатай мэдэгдээгүй хэргээр АНУ-д баривчилж байсан. 2010 оны долдугаар сард 8-нд Анна Чапман ОХУ-тай хууль бусаар хамтран ажилласан гэм буруугаа хүлээсэн байдаг.

Анна Чапман, Путин нарын амрагийн холбоо сүлбээний талаарх тодорхой мэдээлэл байхгүй ч тэд мэргэжил нэгтнүүд, адилхан тагнуулчид учир тэд нууцаа нууц байлгаж чаддаг гэх яриа бий.

  • Энэ мэтээр В.Путиний нууц амрагуудын талаарх мэдээлэл хэвлэлийнхний анхаарлыг татдаг. Бидний энд зөвхөн тоотой хэдэн амрагуудынх нь талаар онцлон хүргэлээ. Барууныхны хэвлэлүүдэд “В.Путиний долоон сүйт бүсгүй” гэх нийтлэл гарсан байдаг. Тэр нийтлэлд энд дурдсан дээрх “Үнсгэлжингүүд” бүгд багтаж байгаа юм.

Эх сурвалж: Insider; BBC; New York Times; Svoboda  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 14, 2022 10:24

ПУТИН АГАА БООВ НЬ Л БОСОЖ БАЙВАЛ ӨДӨР БОЛГОН НЯЛХ НОГОО ЗУЛГААЖ ХҮССЭНЭЭ БАВАХ БҮРЭН ЭРХТЭЙ ИЙМ ГАВЬЯА ТҮҮНД БАЙГАА.БАВ БАВ БАС ДАХИН БАВААРАЙ АГАА

Зочин
Зочин
5 сар 14, 2022 20:01

Шар сэмжилсэн өвгөн юм биз дээ. Орос хүүхнүүд ч хэзээнээс амархан хямдханаараа �##�дартай. Сүүлийн үeийн зургуудаас Кабаeва нь аймаар хөгширсөн байна лээ

ХАХА
ХАХА
5 сар 17, 2022 02:29

КАБАЕВА ӨВГӨНТЭЙ ЮУ ЯАГААД ЭМЭЭ БОЛЧИХСОН БАЙНА ЛЭЭ

Зочин
Зочин
5 сар 22, 2022 20:14

Эр хурга хө, яадгийм.

Иргэн
Иргэн
8 сар 5, 2022 02:57

Ерөнхийлөгч В. В. Путины шинэ эхнэр уран гулг�##�тын тамирчин Алина Загитова юм.

Холбоотой мэдээ

Back to top button