ВИДЕО КОНТЕНТНийгмийн

"BOOM": Хөөрхөн Ганбаа

“Eguur.mn” сайт энэ удаагийн “BOOM” буландаа жүжигчин, СТА Ц.Ганбаярыг онцоллоо.

-Монголын хошин урлагийн акулуудын нэг Цэрэнбалжирын Ганбаяр.

-1985 оны тавдугаар сарын 06-нд төрсөн.

-2002 онд Нийслэлийн 13 дугаар дунд сургуулийг төгссөн.

-Эхээс хоёулаа. Айлын бага.

-Өвөөгөө дагаж морь унаад, Яармагийн дэнж дээр наадам үзээд өнждөг. Их даруухан, хэр баргийн хүнтэй дуугардаггүй ичимхий хүүхэд байжээ.

-Аав ээж хоёр нь барилгын инженер мэргэжилтэй. Өөрсдийнхөө мэргэжлийг өвлүүлнэ гэж ярьдаг байжээ. Харин тэрбээр өөрийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөн урлагийн хүний амьдралыг сонгож, СУИС-ийг 2002-2006 онд дүүргэсэн байна.

-Урлагийн гавьяат зүтгэлтэн Найдангийн Ганхуягийн шавь.

-Оюутан ахуй цагаасаа “Шинэ үе” продакшнд орсон.

Учир нь жүжигчин Бооёо жил бүр хамтлагтаа багшийнхаа шавь нараас нэг хүнийг сонгож авдаг байжээ. Тэр ч утгаараа өөрийн авьяас чадвараараа үеийнхнээ цойлж, “Шинэ үе”-д сонгогдож орсон байна.

-“Үнсүүлээгүй үлдсэн охид” шоу тоглолтод анхны дүрээ авч ажилласан.

-Тэрбээр энэ тухайгаа “Анх Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд 800 гаруй үзэгчийн өмнө тайзнаа гараад юу хийж, хаана гишгэснээ ч санадаггүй юм. Тэр үед тайзан дээр гарсан чинь өмнөөс хурц гэрэл тусаад тэр олон үзэгчдийг хараад сандарч хамаг хөлс гарч, чичрээд л бөөн юм болж байсан” хэмээн хуваалцаж байжээ.

-Өдгөө тэрбээр "Мөрөөдлийн театр"-аар овоглож яваа.

-Хүү, охинтой.

-Түүнийг ихэвчлэн эмэгтэй дүрд тоглодог гэж хүмүүс эндүүрдэг.

Гэвч тэр ганц театрын тайзнаа гэрэлтээгүй. "Single Ladies", "Толбо", "In da house", "Фракц" тэргүүтэй тайзны олон уран бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн.

-Түүхэн кинонд тоглохыг мөрөөддөг.

-Тэрбээр өдгөө элэгний хорт хавдартай тэмцэж байгаа юм.

-Монголын хошин урлаг, кино урлагын хамтлагууд гараа өргөн нэгдэж, хандивын тоглолт зохион байгуулсан билээ.

-Өөрийгөө нотлон харуулах олон сайхан дүр түүнийг хүлээж буй. Тиймээс эрүүл саруул болж, шинэхэн уран бүтээлээрээ монголын ард түмэндээ бэлэг барихыг ерөөе.

ВИДЕО:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-25 08:22

Хөөрхөн Ганбааа ахдаа эрүүл энх хамгийн сайн сайхныг хүсий

Зочин
Зочин
2022-05-25 08:26

Эрүүд энхийг хүсье

Зочин51
Зочин51
2022-05-25 09:35

sain jujigchin sanagddag eruuliig husie duudee

Irgen
Irgen
2022-05-25 22:40

Hurdan edgereh boltugai.

Mgl
Mgl
2022-05-25 23:30

Burhan iveej eruul bolgoh bolnoo ene olon hunii setgeliin demeer eruul enh urt udaan jil amidrah bolnoo tsaashdaa olon saihan dur buteej uzegch timende beleg barina gedegt naidaj bgaa shuu hoorhon ursed ni bas az jargal eruul enhiig husie

1111111
1111111
2022-05-26 07:42

Hurdan edgeerei

Иргэн
Иргэн
2022-05-29 18:23

Авъяаслаг жүжигчин хүүд эрүүл энх байж өвчин зовлонг ялан дийлэхийн ерөөл өргөж сайн сайханыг хүсье.

Холбоотой мэдээ

Back to top button