ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮД: Шинзо Абэг амиа алдсанд хамгаалалтын албыг нь буруутгаж эхэллээ

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ энэ сарын 8-ны өдөр халдлагад өртөж, амь насаа харамсалтайгаар алдсан билээ. Түүнийг амь насаа алдсантай холбоотойгоор дэлхийн удирдагчид эмгэнэл илэрхийлж, Энэтхэг улс өнөөдрийг /VII.09/ үндэсний гашуудлын өдөр болгоод буй. Удирдагч агсны намтар, улстөрчийн хувиар хөрөглөсөн нийтлэлүүд ч олноороо гарч байна. Тэдгээрээс халдлагыг таслан зогсоох боломжийг дэнсэлсэн нэгэн мэдээллийг сонгон хүргэе.
Өнөөдөр, нас барснаас нь нэг хоногийн дараа хэвлэлүүд Шинзо Абэгийн амь насыг аврах боломж байсан талаар мэдээлж эхэллээ. Гэмт этгээд хохирогч руу буудаж буй бичлэг цацагдсанаас хойш энэхүү шүүмжлэл улам нэмэгдэж байна. Учир нь бичлэгт гэмт этгээд хоёр буудлагаа хангалттай удаан буюу 2-3 орчим секундын зайтай хийсэн, үхлийн шалтгаан болсон зүрхний шархыг хоёр дахь буудалтаар өгсөн нь тодорхой харагдаж байсан юм.
ОХУ-ын аюулгүй байдлын мэргэжилтэн, цогц хамгаалалтаар дагнаж ажилладаг Петр Фефеловын хэлснээр бол Ерөнхий сайд асны үхэлд хамгаалалтын алба нь буруутай аж. Тодруулбал, хамгаалалтын алба, бие хамгаалагчид нь байж боломгүй олон алдаа дараалж гаргаагүй бол Шинзо Абэг халдлагад өртөхөөс сэргийлэх, адаглаад нэг буудалтын дараа таслан зогсоох боломж байсан гэнэ. Хамгаалалтын алба нь дүрэм журмаа баримталж ажилласан бол Шинзо Абэ өнөөдөр амьд байх байжээ. Түүний хэлсэн олон алдааг дурдвал:
- Олон нийттэй ажиллах үед заавал хийгддэг аюулгүй байдал, заналхийллийг буруу тооцоолсон. Дүн шинжилгээг дутуу хийсэн. Олон нийттэй ажиллах үеийн аюулгүй байдлыг хангах нь хамгаалалтын албаныхны хувьд маш хүнд даалгавар байдаг. Гэсэн ч улс төрчтэй маш ойрхон буюу алуурчны зогсож байсан хэмжээний зайд иргэдийн биеийг сайтар нэгжиж, эрсдлийг багасгах ажил хийгдээгүй.

- Төрийн өндөр албан тушаалтныг олон нийттэй ажиллах буюу үг хэлэх үед хамгаалалтын алба нь 50-10 метрийн давхарга үүсгэж хамгаалах ёстой байдаг. Өөрөөр хэлбэл, энгийн иргэд үүнээс илүү ойртох ёсгүй аж. Гэмт этгээд хохирогчид маш ойрхон очсон нь энэ зарчим алдагдсаныг илтгэх гэнэ.
- Гэмт этгээд хохирогчид ойртох, буугаа гаргаж ирэх, шагайх, буудах гэх мэт үйлдэлд тодорхой цаг хугацаа ордог. Энэ нь хамгаалалтын албаныхны амжиж хөдлөх хугацаа. Дээр хэлсэнчлэн, гэмт этгээд энд дурдсанаас гадна буудлага хоорондын зайг хангалттай гаргаж өгсөн ч хамгаалалтын алба хөдөлж амжаагүй байдаг.

- “Гэмт этгээд харуул хамгаалалтын ажилтнуудыг ажиглаж, сиймхийгээр нь ажилласан нь ойлгомжтой. Хамгаалалтынхан түүнийг хараагүй байсныг ч ойлгож болно. Гэхдээ халдлага нэгэнт эхэлсэн бол маш богино хугацаанд таслан зогсоох боломжтой байсан” гэж мэргэжилтэн онцолжээ.
- Нөлөө бүхий улстөрчид олны өмнө гарахдаа сум нэвтрүүлдэггүй хантааз өмсдөг. Өчигдөр Абэ ийм хамгаалалтын хантааз өмсөөгүй байжээ. Хэрвээ өмссөн байсан бол цээжээ хамгаалж, үхлийн шалтгаан болсон зүрхний гэмтлийг авалгүй өнгөрөх боломжтой байв.
Ирээдүйгээс харахад өнгөрсөн тэр чигтээ л алдаа харагддаг. Тиймээс Ерөнхий сайд асны төлөө харамсаж, өнгөрснөөс алдаа хайж байгааг буруутгах аргагүй юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сум нэвтрүүлэх хантаазыг МАНинд тарааж өг
япон энэ т�##�аар тайван болохоор муу ажиллсан байна үхэхэгүй байх боломж байж дээ
Өмхий орос юугаа мэддийн
тийм шдээ улаан цайм буудаж байхад нэг нь ч хараагүй байдаг
Хэдэн хүнийг амьдр�##�аас нь с�##�гах нь дээ
Хамга�##��##�т нээрээ муу санагдсан
бичлэг харахад нээрээ , нилээд удсаны дараа 2дах буудлага болсон шиг санагдсан шүү
Хамга�##��##�тын �##�ба гэж донгио толгойтууд туйлын буруутай.Харин хүн ум ма ни бад ми хум