ДЭЛХИЙ

Лиз Трасс эрчим хүчний төлөвлөгөөгөө маргааш танилцуулна

Эрх баригч намын даргын сонгуульд Риши Сунакийг 57 хувийн саналаар ялж, Британийн Ерөнхий сайдаар өчигдөр тодорсон Лиз Трасс томилогдохоосоо өмнө л эрчим хүчний хямралын эсрэг арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж байсан билээ.

Холбогдох яам, агентлагууд ч боломжит хувилбарыг урьдчилан бэлтгэж, шинэ Ерөнхий сайдад өөрийн төлөвлөгөөтэйгөө хамгийн уялдсаныг нь сонгох л ажил үлдсэн гэж хэвлэлээр мэдээлж байсан.

Тэгвэл Лиз Трасс өчигдөр томилогдсон даруйдаа дээрх ажилдаа ханцуй шамлан оржээ. Тэрбээр сонгуулийн кампанийн үеэр иргэдийн амьжиргааны өртгийг бууруулахын тулд татварыг багасгаж, Засгийн газраас дэмжлэг үзүүлнэ, дэмжлэг нь бэлэн мөнгө юм уу, эрчим хүчний үнийн дүнгээс хөнгөлөх байх болно гэж мэдэгдэж байсан. Маргааш энэхүү амлалтуудаа хэрэгжүүлсэн төлөвлөгөөг танилцуулах байх гэсэн хүлээлт британичуудад үүсээд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button