ДЭЛХИЙНийгмийн

Е.Клопенко: “Барааны хэлэлцээр” Украиныг өлсгөлөнд хүргэж болзошгүй

Украинаас үр тариа импортлогч улсуудад өлсгөлөн нүүрлэж болзошгүй болсон тул НҮБ-ын шууд оролцоотойгоор ОХУ, Украин, НҮБ “Барааны хэлэлцээр” гэх гурван талт гэрээг байгуулсан билээ. Ингэснээр Украины үр тариаг гадагш экспортлох боломж бүрдүүлсэн. Тэгвэл энэ гэрээ нь яваандаа улс орныг өлсгөлөнд хүргэж мэднэ гэх санааг эдийн засагч Егор Клопенко илэрхийлсэн байна.

Барууны орнуудад төлөх Украин улсын өр хагас жилийн дотор 70-100 тэрбум ам.доллароор нэмэгдлээ.

Киев мэдээж энэ их өрөө бүгдийг нь валютаар төлж чадахгүй. Тиймээс үр тариагаар төлж таарна. Ийм бараа солилцооны үр дүнд ирэх өвөл Украин өлсгөлөнд нэрвэгдэх аюултай” гэж тэрээр “Прайм” агентлагт өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна.

Европын улсууд одоохондоо өрнийхөө оронд үр тариа авья гэдэг саналаа тавиагүй, Украинаас гарч байгаа үр тариа Африк руу очихгүй байгаа гэдгийг батлахгүй байна. Гэлээ гээд Африк ч өлсгөлөнд орохгүй. Өнөө жил ургац сайн байгаа ОХУ энэ бүс нутгийг хангачихна.

Тэгэхээр, Украинаас бусад улсад өлсгөлөн гамшиг нүүрлэх магадлал бага байна” гэж тэрбээр онцолжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-09 12:12

украйн дотооддо үр тариагаа боловсруулах бүрэн чадамжтай улс. энэ бол сэтгэлзүйн дайр�##�т л хийж байгаа байх

Холбоотой мэдээ

Back to top button