ДЭЛХИЙ

Украины арми давшсаар ОХУ-ын хилд тулж очлоо

Өнгөрсөн долоо хонгоос эхэлсэн Украины армийн сөрөг довтолгоо нэлээд амжилт олж, давшсаар ОХУ-ын хилд тулж очжээ. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд асан генерал Павел Грачев телевизэд өгсөн ярилцлагадаа ингэж мэдэгдсэн талаар ВВС мэдээллээ.

Украинчууд зөвхөн сүүлийн 24 цагт /11, 12-нд/ 20 тосгоныг чөлөөлсөн аж. Сөрөг довтолгоо эхэлснээс хойш тооцвол үүнээс хэд дахин их тосгон чөлөөлснөөс гадна Изюм, Купянск гэсэн хоёр том хотыг хяналтдаа эргүүлэн авчээ. Чөлөөлсөн газар нутгийн хэмжээ 3000 км2 /1158 миль2/ болсон гэж Украины тал мэдэгдэж байна. Мөн Херсон орчимд ОХУ-ын том анги нэгтгэлийг ихээхэн хохирол учруулан ухрааж, 500 км2 газар нутгийг чөлөөлсөн аж. Эдгээр тоо баримтыг батлах гээд чадаагүй талаар ВВС мэдээлэлдээ дурдсан ч Изюм хотын дарга Валерий Марченко хот нь Украины хяналтад эргэж орсон гэдгийг баталсан аж.

Сүүлд эхлүүлсэн сөрөг довтолгоо нь ийнхүү Украины хувьд амжилттай үргэлжилж буй ч ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков цэргийн тусгай ажиллагааг эхлүүлсэн үндсэн зорилгоо биелүүлэх хүртлээ зогсохгүй гэсэн байр суурийг илэрхийллээ. "Ерөнхийлөгч В.Путин тулалдааны явцыг байнга анхаарч байгаа" гэж тэрбээр хэлсэн байна.

Армийн эх сурвалж мөн хоёр хотоос цэргээ ухраасныг баталсан ч энэ нь цэргээ дахин бүлэглэх боломжийг олгоно, удахгүй сөрөг давшилт эхлүүлнэ гэсэн байна. Хамгийн сүүлд ирсэн мэдээллээр, Оросын тал Украинд алдсан Изюм, Купянск хотуудад цохилт өгөөд эхэлсэн гэнэ. Харин Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резников "Одоо гол зорилго бол эзэлсэн газар нутгаа хамгаалж, байр сууриа бэхжүүлэх явдал" хэмээн онцолжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хүрэл
Хүрэл
2022-09-13 09:45

Юу болоод байна аа. Нөгөө жил бүр 5 сард парад хийгээд сүрийг үзүүлээд байдаг оросын арми. Арай ч дээ. Хохолуудыг газартай тэгшлээд хурдхан дуусгаж чадахгүй ухарч ч байх шиг.

ҮНЭН
ҮНЭН
2022-09-13 10:02
Reply to  Хүрэл

ҮХЭЖ ДАЛД ОРМОР МИНЬ УЛС ОРНЫГ ЯМАР Ч ХАРГИС ХҮЧИН БУЛААН АВЧ БАЙСАН ТҮҮХ БАЙДАГГҮЙ ЮМ

ҮНЭН
ҮНЭН
2022-09-13 10:01

ГАЙХАМШИГТАЙ. УКРАЙНЫ БААТАРЛАГ АРД ТҮМЭНД ЯЛАЛТ. ОРОСЫН ӨГӨР ФАШИСТУУДАД ЗӨВХӨН ҮХЭЛ

Эгэл
Эгэл
2022-09-13 11:42

орос фашистууд �##�ь хэдийн Украиныг эзлээд авсан биз дээ,одоо бас юугаа бичээд байна аа?

Украин ялна
Украин ялна
2022-09-13 12:16

Бурханд хайрлагдсан Украинчууд минь ялна шүү. тэсээрэй. бид хааяа өдөр тутамын амьдр�##�даа сатаарчаад байх юм. хий биеэрээ үүлний цаанаас чадлаараа л бөмбөгийг чинь �######�уулах гэж хичээж л байгаа: Бурханд итгээрэй, з�##�бираарай.

09-00
09-00
2022-09-13 13:01

Хаха БХ-н сайд байсан П.Грачев �##�ь дээр үхсэн шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button