СПОРТ

“Белград 2022”: Өнөөдөр ДАШТ-д хүч үзэх монгол бөхчүүдийн оноолт

Сербийн Белград хотноо болж буй бөхийн төрлүүдийн энэ оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эмэгтэйчүүдийн 55, 62 кг-ын жингийн барилдаанаар эхэлсэн, манай бөхчүүд хэрхэн барилдсан талаар бид тухайн цаг үед нь мэдээлсэн билээ.

Тэмцээн өнөөдөр эмэгтэйчүүдийн 50, 53, 65, 76 кг-ын жингийн урьдчилсан барилдаанаар үргэлжилнэ. Дээрх жингүүдэд барилдах Монгол Улсын шигшээ багийн бөхчүүдийн оноолтыг eguur.mn уншигчдадаа хүргэж байна. Өчигдөр эхэлсэн 55, 62 кг-ын жингийн медальтнууд мөн өнөө орой тодрох юм.

ӨНӨӨДӨР ДЭВЖЭЭНД ӨРСӨЛДӨХ МАНАЙ БӨХЧҮҮДИЙН ОНООЛТ

50 кг: ОУХМ Долгоржавын Отгонжаргал эхний тойрогт гоц мөргөжээ. Тэрбээр Мексикийн Рита Чавез, Узбекистаны Жасмина Иммаева нарын ялсантай 1/8 шигшээд барилдана. Энд ялбал Румыны Эмилиа Вуч, Унгарын Шимонетта Шекер, Энэтхэгийн Нилам Нилам нарын аль нэгэнтэй шөвгийн дөрөвт үлдэхийн төлөө барилдах нь.

53 кг: Залуу тамирчин Батхуягийн Хулан тэгшитгэлд 2019 оны ДАШТ-ий хүрэл медальт, Жакарта 2018 Азийн наадмын аварга Энэтхэгийн бөх Винеш Погаттай таарсан. Түүнийг ялбал Казахстаны Жулдыз Эшимоватай барилдана.

65 кг: Манай Өлзийсайханы Пүрэвсүрэн эхний тойрогтоо “Будапешт 2018” ДАШТ-ий хүрэл медальт, Пан Америкийн наадмын аварга Меллори Велтетэй учраа таарсан. Түүнийг ялбал Японы бөх Мива Морикатай барилдана.

76 кг: Ганбаатарын Ариунжаргал эхний тойрогт Италийн Энрика Ринальдитай учраа таарсан. Түүнийг ялбал ДАШТ-ий хошой хүрэл медальт, Европын аварга Эстонын Эпп Маэ хүлээж буй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бүх оролцогчиддоо чин сэтгэлээсэээ амжилт хүсий

Зочин
Зочин

мундаг даа та нар минь санасандаа заавал хүрээрэй

Зочин
Зочин

AMJILT AMJILT AMJILT

Зочин
Зочин

ta nar chadnaaaa amjilt

Зочин
Зочин

Манайхан мундаг шүү. Үүнийг үнэлдэг л байгаасай маш их хүч чадал хөрөнгө мөнгө ордог шүү

Зочин
Зочин

Амжилт хөөрхөнүүдэээ

Зочин
Зочин

demjij bgaaa shvvv hicheeegeerei manaihaan

Зочин
Зочин

chadnaaa chadiiishdeeeee

ҮНЭН
ҮНЭН

ЯАНАА ЭМЭГТЭЙ ХҮН ГЭХЭД АЛМАС ШИГ

Зочин
Зочин
Reply to  ҮНЭН

Чамайг бол ганц үлээгээд чад хийлгэнэ.

Зочин
Зочин
Reply to  ҮНЭН

zaaa bitgiii huts oooriiigoooo hicheee

Холбоотой мэдээ

Back to top button